Декупаж урлагаар хийчээллэцгээе!
2015-12-28 18:21
Декупаж урлагийн талаар та мэдэх үү? Гар доорхи материалаар юу хийж болох вэ?
Декупаж урлаг нь анх 15-р зуунд Герман улсад үүссэн бөгөөд цааш тарсаар Европыг эзлэн авчээ. Декупажийг модон дээр, төмөр дээр, шилэн дээр, чулуун дээр зурагтай салфеткийг ашиглан хийдэг. Монголд декупаж урлаг төдийлөн сайн хөгжөөгүй учир энэ урлагаар хичээллэдэг ганц хоёр хүн байдаг.
Тэдний нэг Тунгалаг гэгч эмэгтэйтэй би уулзан тодорхой ойлголтыг авч та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Тэрээр декупажаар 2 жил бие даан хичээллэж, элдэв зүйлсийг өөрийн сонирхлоороо чимэглэн явсаар одоо өөрийн гэсэн маш олон бүтээлүүдтэй болжээ. Тухайлбал:

Ёолкны тоглоомуудыг янз янзаар чимэглэсэн байна.

Давс, элсэн ичхэрний савыг ч мөн адил.

Гамбанз, элдэв янзын савыг хослуулан чимэглэсэн.



Хуучирсан модон сандалаа бас чимэглэж болно.




Танд декупаж урлаг таалагдаж байна уу? Тийм бол би нэгэн ваарыг хэрхэн чимэглэх зааврыг оруулья. Танд хэрэг болох зүйлс бол:

Наалдан падын шингэн цавуу/тарган цавуу/, Акриль будаг, багс хэрэгтэй. Акриль будгийг та Үхэр тэрэг гэх дэлгүүрээс олж болно/урт цагааны наана байдаг/.

Мөн акриль лак хэрэг болно. Энэ лак нь өнгөгүй, үнэргүй бөгөөд та 100 айлаас олж болно.

Харж байгаачлан хээтэй салфетка хэрэгтэй. Энэхүү салфеткийг та Их дэлгүүрээс эсвэл Хан бүргэдэйгээс худалдан авч болно.

Чимэглэх ваар хэрэгтэй. Зураг үзүүлсэнтэй заавал адил ваар гэлтгүй хүссэн ваарыг ашиглаж болно.
Эхний алхам бол ваарыг цагаан өнгөөр будах хэрэгтэй. Ямар ч декупаж хийхийн өмнө гадаргууг спиртээр сайн арчаад дараа нь цагаан өнгөөр будна. Гадаргууг цагаан өнгөөр будсны дараа сэнсээр хатааж болно.
Энэ үйлдлийг 3-5 удаа хийх шаардлагатай. Ваар хатаж байх хооронд салфетканаас өөрт хэрэгтэй хээг хайчилж өгнө. Сануулж хэлэхэд хээг нямбай хайчлах тусам наахад амар байдаг.

Хайчилбарыг дуусгасан бол хээний ард гадаргууг багсаар нимгэн цавуудана. Үүний дараа хээний төвийг эхэлж наана. Дараа нь багсаа төвөөс зах руу гэсэн чиглэлтэйгээр зөөлөн дарж наана.
Хэрвээ нааж байх явцад үрчлээ гарах юм бол битгий санаа зов, бүрэн хатсны дараа огт мэдэгддэггүй. Салфетка нь нимгэн учир багсыг чанга дарж болохгүй. Сайн хатаах хэрэгтэй.

Бүх элементийг нааж дууссан бол ваарны чимэглэлийн ажилд орж болно. Ваарыг сонирхолтой болгохын тулд алтлаг өнгөөр хээ угалз нэмж өгье.

Ваар хатсны дараа лакаар бүрж өгнө. Бидний ваар гайхалтай сайхан болсон байна.
Танд илүү дөхөм болох үүднээс өөр декупажийн видео бичлэг орууллаа. Энэ бичлэгт модон сандлыг чимэглэх юм:
Мөн Тунгалаг эгч маань тун удахгүй декупаж урлагийн сургалт явуулах хүсэлтэй байгаа. Хэрвээ бүсгүй та түүнтэй холбоо барихыг хүсвэл 99022416 дугаарт холбоо барина уу.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
