2018 оны 07-р сарын 13-ны үдэш 39 улс орноос хүрэлцэн ирсэн найрал дууны ангийн 396 уран бүтээлч “Ая дуу·Нөхөрсөг·Энх тайван” хэмээх ая дуугаар 2018 Хятад·Өвөр Монголын олон улсын найрал дууны өдөрлөгийн нээлтийг Өвөр Монголын улаан театрт хийсэн байна.
“Шанхайн хамтын ажиллагааны үдэш” хэмээх энэхүү концертын нээлтэд дэлхийн залуучуудын найрал дууны анги, Аргентины найрал дууны анги, Унгар улсын найрал дууны анги, Тайландын найрал дууны анги, Канадын найрал дууны анги, Итали улсын найрал дууны анги, Өвөр Монголын Үндэстний урлагийн театрын Монгол үндэстний залуучуудын найрал дууны анги зэрэг гадаад дотоодын найрал дууны 10 анги хуран цуглаж, өвөрмөц онцлог бүхий урлагийн гайхамшгийг хүрэлцэн ирсэн үзэгчдэд хүргэсэн байна.
Нээлтийн үеэр Өвөр Монголын Өөртөө Засах Орны орлогч тэргүүлэгч Ай Лихуа, Шанхай хамтын ажллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ван Кайвэнь, Олон улсын найрал дууны холбооны тэргүүлэгч Гө Лимин тус тус үг хэлжээ.. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ван Кайвэн: - Өвөр Монголын Өөртөө Засах Оронд энэхүү олон улсын найрал дууны концертыг зохион байгуулж байгаа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь соёлын салбар дахь харилцааны үйл ажиллагаа болж, хамтдаа энх тайван нөхөрсөг хамтын ажиллагааны ая дууг эгшиглүүлэх болно гэлээ.


Олон улсын найрал дууны холбооны тэргүүлэгч Гө Лимин: - Найрал дууны ангийн уран бүтээлчид хэдийгээр адил бус улс орноос ирсэн боловч ая дуугаараа сэтгэл сэтгэлээ холбож, ая дуугаар дэлхийг холбож, нөхөрсөг, энх тайвны хөгжмийг эгшиглүүлэх болно хэмээн сэтгэл догдлон ярив.
Энэ удаагийн үйл ажиллагаа нь олон улсын чанартай, цаг үетэй нэгдсэн, нээлттэй, онцлог болж, дэлхийн таван тивийн найрал дууны анги Өвөр Монголын тал нутаг дахь нэг удаагийн нөхөрсөг уулзалт болсон төдийгүй Шанхай хамтын ажиллагааны үзэл санааг харуулж, “Бүс ба зам”-ын хүмүүнлэгийн хэлхээ холбоог нягтруулж, олон улсын найрал дууны холбооны хоорондын нөхөрсөг хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэхийн тулд Өвөр Монголын Үндэстний соёл урлагийн өвөрмөц гайхамшгийг харуулахад зорилго болгосон байна.




Энэхүү өдөрлөгийн хугацаанд дэлхийн залуучуудын найрал дууны ангиуд Хөххот, Бугат, Ордос хотоор аялан тоглолт хийх юм байна.
2018 Хятад· Өвөр Монголын олон улсын найрал дууны өдөрлөгт гадаад дотоодын найрал дууны ангийн тоглолт, олон улсын урлагийн лекц, олон улсын найрал дууны форум, хаалтын концерт болох “Таван тив хамтдаа тал нутгийг аялах” зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах аж.
