
Хятад улсын Үндэсний статистикийн товчооны үйлчилгээний салбарыг судлах төв, Хятад улсын ложистик ба худалдан авагчдын нэгдсэн холбооноос 30-ны өдөр гаргасан мэдээллээр, Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс буюу PMI 06-р сард 50.9% байсан нь 05-р сараас 0.3 нэгжээр өссөн байна.
Аж ахуйн нэгжийн цар хэмжээгээр авч үзвэл том дунд үйлдвэрлэлийн PMI тусбүр 52.1% ба 50.2% байсан нь 05-р сарынхаас 0.5, 1.4 нэгжээр өссөн бол жижиг аж ахуйн нэгжүүдийн PMI 48.9% байсан нь 5-р сараас 1.9 нэгжээр буурсан байна.
Үндэсний статистикийн товчооны үйлчилгээний салбарыг судлах төвийн ахлах статистикч Жао Чинхэ хэлэхдээ, судалгаанд хамрагдсан 21 салбарын 14 салбарын PMI нь дундын түвшнээс дээгүүр байгаа нь өмнөх сараас 5 нэгж нэмэгдсэн байна.Үйлдвэрлэлийн салбар тогтвортой сэргэж, үндсэн байдал нь сайжирсаар байгаа юм гэжээ.
