solongonews
Хятадын сайн дурын армийн амь үрэгдсэн дайчдын чандрыг Мүгдэн хотод авч ирлээ
2019-04-06 20:11
Хятадын сайн дурын армийн амь үрэгдсэн дайчдын чандрыг Мүгдэн хотод авч ирлээ.

Хятадын сайн дурын армийн амь үрэгдсэн дайчдын чандрыг Хятадын нисэх хүчин тусгай хамгаалалттайгаар энэ сарын 03-ны өдрийн үдээс өмнө  БНСУ-аас БНХАУ-ын Ляонин мужийн Мүгдэн хотод авчирлаа. Энэ нь сайн дурын армийн амь үрэгдсэн баатруудын чандрыг Хятадын талд хүлээлгэн өгөх зургаа дахь удаагийн арга хэмжээ юм. Сайн дурын армийн амь үрэгдсэн 10 дайчны чандар, холбогдох 145 эд зүйлсийг ийнхүү тээвэрлэн авч иржээ.

Тусгай нисэх онгоц Хятадын нутаг дэвсгэрт ороход байлдааны хоёр нисэх онгоц хамгаалан нисч, Агаарын цэргийн хүчнийхэн амь үрэгдсэн сайн дурын дайчдад хүндэтгэл үзүүлсэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл