solongonews
Хятад, Монголын Олон улсын соёлын солилцооны арга хэмжээний долоо хоногийн нээлтийн үдэшлэг
2017-09-26 01:28
“Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны арга хэмжээний долоо хоногийн нээлтийн үдэшлэг 2017 оны 09-р сарын 25-ны үдэш Өвөр Монголын Улаантеарт боллоо.

         Тоглолтыг Хятад, Монгол Улсын экспо үйл ажиллагааг гүйцэтгэх зөвлөл, Өвөр Монголын үндэсний урлаг жүжгийн хүрээлэнгээс эрхлэн, Өвөр Монголын Улаантеатр тоглолтын хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэн зохион байгуулсан юм. Энэхүү үдэшлэг “Өнө мөнхийн хайр”, “Ижил хүслэн”, “Ирээдүйн зүг” гэсэн гурван хэсгээс бүрдсэн юм. Түүнчлэн Өвөр Монголын Үндэсний Урлаг жүжгийн хүрээлэн, Ордос хотын Дуншин тойргийн дуу бүжгийн жүжгийн хүрээлэнгийн хязгаарлагдмал хариуцлагатай компани, Өвөр Монголын урлагийн дээд сургууль, Өвөр Монголын “Хунгийн дэгдээхэй” урлагийн бүлгэм, Монгол Улсын Үндэсний их театрын уран бүтээлчид оролцлоо. “Алтан намар”, “Москвагийн үдэш”, “Савардан бүжиг”, “Хөөмийн хэлхээ аялгуу”, “Хунт нуур балет бүжиг”, “Дундадын гялбаа” нэртэй бээжин жүжиг зэрэг гурван улсын онцлогийг харуулсан нийт 18 сонгодог үзүүлбэр үзэгч олны сэтгэлийг хөдөлгөлөө. Хятад, Орос, Монголын түүх, соёл уламжлал, онцлогийг харуулсан эдгээр өвөрмөц тоглолтууд хурсан олны мэлмийг мялааж, үзэгч олон хоёр дахь удаагийн экспоны хүндэтгэлийн тоглолтын тухайд гайхан биширсэн өндөр сэтгэгдэлтэй байсан юм.

        2017 оны “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын дагуу энх тайван орчин нөхцөлд, эрх тэгш, ил тод,  төв голч зарчмын дагуу нээлттэй багтаамжтай ба харилцан дэмжилцэж, хамтдаа цэцэглэн хөгжих Торгоны замын үзэл санааг бадрааж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг хүчтэй татаж байна. Даяаршлын өмнө тодорсон шинэ өнгө төрх бүхий “Нэг бүс нэг зам” санаачлагын дагуу Хятад, Монголын аж ахуйн бүсийг цогцлоож, эдийн засаг, худалдааны уусалцах хөгжлийн явцад үр дүнгээ хамтдаа хуваалцах цаг үе ирснийг ийнхүү харуулж байна.

                                                                                        Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл