solongonews
Хятад улс дэлхийн бүтцийн чанартай өөрчлөлтийг удирдаж чадна
2016-08-31 21:43
Хятад улс дэлхийн бүтцийн чанартай өөрчлөлтийг удирдаж чадна.

        "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт хөгжлийн шинэ ухагдахуун уламжилж, бүтцийн чанартай өөрчлөлтөөр эдийн засгийн нэмэгдлийг ахиулахыг онцлох болно. Тэгвэл бүтцийн чанартай өөрчлөлт гэж юу бэ? Олон орны энэ тухай ойлголтын зөрүүг хэрхэн зохицуулах бэ? Дэлхийн хэмжээнд бүтцийн чанартай өөрчлөлтийг хэн удирдах бэ? Энэ тухай Хятадын судлаачид адил үзэлтэй байна. Даруй Хятадын бүтцийн чанартай өөрчлөлтийн практик дэлхийн хөгжилд зохицуулах төсөл олгож өгсөн" гэжээ.

        Дэлхийн эдийн засаг удааширч байгаа нөхцөлд "Их 20"-ийн бүлгийн дээд уулзалтыг зохион байгуулагч тал Хятад улс "инновацад суурилан, амьжиргаатай, хэлхээ холбоотой, багтаамжтай дэлхийн эдийн засгийг цогцлон байгуулах" гэсэн уриа дэвшүүлсэн байна. Хятадын төслөөс бүтцийн чанартай өөрчлөлтийн замын зураг төслийг тодорхой харж болох юм" гэж Хятадын ардын их сургуулийн Чүн Ян банк санхүүгийн судалгааны хүрээлэнгийн Макро судалгааны газрын дарга Жя Жиньжин үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, бүтцийн чанартай өөрчлөлтийн замын зураг төлөвлөгөө байгаагүй бол 2008 оноос одоо болтол банк санхүүгийн хямралаас гарч чадахгүй байсан. Барууны орнууд валют, санхүүгийн бодлогын хүрээнд л арга хэмжээ авч байсан. Гэвч эдгээр бодлого нь дэлхийн эдийн засгийг одоогийн зогсонги байдлаас гаргаж чадахгүй. Иймээс бүтцийн чанартай өөрчлөлт шаардагдаж байна. Зөвхөн Хятад улс л иймэрхүү шинэ хөдөлгүүр хүчийг удирдаж чадна" гэжээ.

        Бүтцийн чанартай өөрчлөлт нь шинэ нэр томьёо биш болсон. Тэгвэл бүтцийн чанартай өөрчлөлт гэдэг нь чухам юу бэ? Фүдань их сургуулийн эдийн засгийн салбарын дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн профессор Дэн Чүнь хэлэхдээ, "бидний байнга хэлдэг бүтцийн чанартай өөрчлөлт гэдэгт ихэнхдээ аж үйлдвэрлэлийн салбар дахь ахиц, нээлтийг хэлж байгаа" гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Нөгөө талаас нь авч хэлбэл холбогдох аж үйлдвэрлэлийн бүтцийг хэрхэн нээлтийн чанартай өөрчлөлтөд хүргэх явдал юм. Өнгөрсөн хугацаанаас харахад IT хэмээх аж үйлдвэрийн нээлт нь дэлхийн эдийн засгийн шат өгсөлт болон өөрчлөлтийг хөдөлгөж чадсан байна. Ерөнхийд нь авч хэлбэл тэр нь бас холбогдох системийн шинэтгэлийг дайчлах, эсвэл бүхий л системийн өөрчлөлтийг дайчилж, үйлдвэрлэлийн хүчин зүйлд оновчтой хуваарилалт хийж, үр ашгийн хэмжээг цаашид дээшлүүлж болно" гэжээ.

        Улс гүрэн болгонд өөрийн гэсэн бүтцийн чанартай асуудал байдаг ч энэ нь харилцан адилгүй байдаг. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэг энэхүү асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, хамгийн нийтлэг баримжааг олох шаардлагатайг харуулж байна.

        Бүртгэлд харуулснаар өнгөрсөн хэдэн жилд "Их 20"-ийн механизм нь 800 гаруй төрлийн бүтцийн чанартай өөрчлөлтийн бодлогыг боловсруулж гаргасан ч улс орон, эдийн засгийн цогцод хүрэхэд өөрчлөлтийн ахиц нь маш удаан байна. Энэ нь маш олон орнуудад бүтцийн чанартай өөрчлөлтийн итгэл зориг дутмагаас болсон юм.

        Хэрэг дээрээ улс орнуудын хөгжлийн хамгийн том нийтлэг хуваагч нь хэдэн том орны хөгжлийн эрэлт шаардлага төдий биш. Хятадын орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн Дэлхийн эдийн засгийн судалгааны газрын судлаач Чэнь Фэн-ин хэлэхдээ "Өнгөрсөнд бид дэлхийн ДНБ-ний 85 хувийг эзэлдэг "Их 20"-ийн гишүүдэд түлхүү анхаарал хандуулж, эдгээр улс орнуудын эдийн засаг сайн хөгжвөл дэлхийн эдийн засаг унахгүй гэж бодож байсан. Гэвч одоо бид анхаарлаа дэлхийн нийт хүн амын 85 хувийг эзлэх хөгжиж байгаа орнуудад шилжүүлэх хэрэгтэй болоод байна. Энэ бол даруй Ханжөүгийн чуулга уулзалт өнгөрсөн чуулга уулзалтуудаас ялгарах хамгийн онцлог, мөн хамгийн том дэвшил болно.

        "Бид эрчтэй, тэнцвэртэй өсөлтийг хэрэгжүүлэх нь даруй "Их 20"-ийн зорилт болох юм. Гэвч зөвхөн "Их 20"-ийн гишүүн орнуудад түшиглэж болохгүй юм. Учир нь ганц "Их 20" нийт дэлхийг төлөөлж чадахгүй юм. Ийм олон хүн амыг эрхбиш "Их 20"-ийн хөгжлийн хөтөлбөрт хамруулах ёстой. Харин энэ оны Ханжөүгийн чуулга уулзалтын хамгийн том онцлог бол даруй 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн асуудал болох юм. Жишээ нь дэд бүтцийн бүтээн байгуулалт тааруу улс орнуудын аж үйлдвэржилтийн асуудал зэрэг болно. Эдгээр улс орнууд хэрхэн санхүү хөрөнгөтэй болох нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд бас нэг чухал баталгааг бий болгох болно" гэжээ.

Найруулагч: BYN
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл