solongonews
Хятад-Европын харилцааны талаар ярилаа
2020-08-31 16:01
Хятад-Европын харилцааны талаар ярилаа

08-р сарын 30-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И Францын олон улсын харилцаа судлалын хүрээлэнд “эв санаа нэгтэй хамтран ажиллаж, нээлттэй багтаамжтай байж, хүн төрөлхтний энх тайван хөгжил дэвшлийн урсгалыг хамтаар хамгаалах нь ” гэх үг хэлсэн юм.

Ван И хэлэхдээ, Хятад Европ цаашид эв санаа нэгтэй хамтран ажиллаж, олон салбарын яриа хэлэлцээ хамтын ажиллагааг дахин эхлүүлж, хоёр хөдөлгүүрийн үүргийг гүйцэд бадруулж, олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл хамтын ажиллагаанд хүчирхэг их хөдөлгөх хүч өгч, дөрвөн талаас түншийн харилцааг байгуулахаар хичээн ажиллах хэрэгтэй гэжээ. Тухайлбал:

Нэг. Халдварын эсрэг түншийн харилцаа тогтоож ,халдварын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийг ахиулах

Хоёр. Хөрөнгө оруулалтын харилцааг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах

Гурав. Ногоон болон дижитал түншийн харилцаа тогтоож, Хятад Европын хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгийг өргөтгөх. дөрөвт, олон талт хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлж, Хятад Европын олон улсын үйл хэргийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эдгээр болно. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл