Тинк танкуудын олон улсын Ⅵ форум 09-р сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр Бээжин хотноо болсон байна. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин хурал даргалж үг хэлсэн байв.
Тэрээр өнөөгийн дэлхий ертөнцөд зуун жилийн турш тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд гарч байна. Цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийг тогтворжуулах, ард иргэдийн амьжиргааг батлах зэрэг хүнд хэцүү ажлын өмнө бүх дэлхийн улс орнууд олон талт үзлийг баримталж, өнөөгийн олон улсын тогтолцооны ерөнхий тогтвортой байдлыг хамтдаа хадгалахын хамт зөвлөлдөх, хамтран ажиллах,хамтын ашиг тусаа өгөх ёстой. Дэлхийн нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын тогтолцоог сайжруулж, эдийн засгийн даяаршлын эрүүл хөгжлийг ахиулахын тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Мөн Дэлхийн нээлттэй эдийн засгийн тогтолцоог барьж, иргэдийн сайн сайхан байдлыг батлах тал дээр хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Мөн тэрээр, “COVID-19” дэгдсэнээс хойш Хятад улс бүх дэлхийн хүмүүстэй хувь заяагаа нэгтгэж, дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг тэмцэлд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хятад улс чинээлэг нийгмийг бүтээн байгуулж, ядуурлыг буруулж, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулах шинэ түүхийг нээхээр бэлдэж байгаа бөгөөд хөгжлийн боломжуудыг бий болгож, хөгжлийн ололт амжилтаа бусад орнуудтай хуваалцах хүсэлтэй байна. Дэлхийн Тинк танкуудын дээд түвшний уулзалтын харилцаа холбоог бэхжүүлж, өргөн ойлголцлыг бий болгох,цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх, дэлхийн эдийн засгийг сэргээхэд өөрсдийн санаа бодол, мэргэн ухаанд хувь нэмэр оруулах боломж болгон ашиглах болно гэж найдаж байна.
Тинк танкуудын олон улсын Ⅵ форумыг Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төв санаачлан зохион байгуулж, 20 гаруй орон болон бүс нутгийн дарга удирдлага, олон улсын байгууллагын хариуцлагатан, Тинк танкуудын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй хүн оролцсон болно.
