solongonews
Элчин сайд Шин Хаймин МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлэв
2016-07-20 16:26
Элчин сайд Шин Хаймин МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Шин Хаймин 7 дугаар сарын 19-ний өдөр Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлэж, баярын захидал илгээв. Уг мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын Цахилгаан Мэдээний Агентлагт: Монголын Цахилгаан Мэдээний Агентлаг байгуулагдсан 95 жилийн ойг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус агентлагийн бүх хамт олонд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. МОНЦАМЭ агентлаг байгуулагдсан цагаас хойш түргэн шуурхай, зөв оновчтой, нарийн мэдээллийг хүргэж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд олж авсан ололт амжилтыг идэвхтэй сурталчилж, олон улсын үйл явдлыг үнэн шударгаар мэдээлэлж, дотоод гадаадын өргөн хүрээний сайшаалыг хүртэн, Монгол Улсын хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болж чадсан билээ. МОНЦАМЭ агентлаг нь Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд онцгой анхаарал хандуулж Хятад, Монголын харилцаа болон бодит хамтын ажиллагааны байдлыг идэвхтэйгээр дамжуулан мэдээлэлж, БНХАУ-ын мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлсэн юм. Үүнийг миний бие өндрөөр үнэлж байна. МОНЦАМЭ агентлаг цаашид Хятад, Монголын харилцааг үргэлжлүүлэн анхааралдаа авч дэмжиж, Хятад, Монголын нөхөрлөлийн гүр, зангилаа нь болно гэдэгт итгэж байна. МОНЦАМЭ агентлагт цэцэглэн хөгжиж, нийт хамт олонд эрүүл энх, ажлын өндөр амжилттай байхыг хүсэн ерөөе!

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл