
Экологи, байгаль орчны сайд Юй Ганьже 03-р сарын 11-ний өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: - Экологи, байгаль орчны яам байгаль орчны шалгах болон хянан шалгалтыг чангаруулах ажлын явцад эрх танхи үйл ажиллагаанд хатуу шалгалт тавьж, иргэдийн мэдүүлгийн дагуу цаг бүрд нь хянан шалгаж, сэрэмжлүүлнэ.
Хэрэв хянан шалгалтаар асуудалтай аж ахуйн нэгжийг илрүүлэх юм бол тухайн нутгийн Засгийн газарт тушаан өгч, тухайн нутгийн байгаль орчны хамгаалалтын байгууллагатай хамтран засан сайжруулах хугацаа тогтоож өгнө. Хэрэв хугацаандаа дуусгахгүй бол торгууль оногдуулна. Мөн үйлчилгээний түвшнээ сайжруулж, аж ахуйн нэгжийн байгаль орчныг хамгаалах ажилд тусламж үзүүлж, ногоон хөгжил, өндөр чанартай хөгжлийг дэмжинэ гэжээ.
