Хятадын Худалдааны Яамнаас 01-р сарын 30-ны өдөр гаргасан мэдээллээр, 2022 онд Хятадын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 5 их наяд 980 тэрбум 190 сая юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 12.9 хувиар өсөж, үйлчилгээний худалдаа тогтвортой өсөлтөө хадгалсан байна.
Худалдааны яамны Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга хэлэхдээ, 2022 онд Хятадын үйлчилгээний экспорт 2 их наяд 852 тэрбум 240 сая юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувь өссөн байна. Харин импорт 3 их наяд 127 тэрбум 95 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар нэмэгджээ.
Худалдааны яамны мэдээллээр, Хятад улсын мэдлэг боловсрол шаардсан үйлчилгээний худалдаа өсөлтөө тогтвортой хадгалсан байна. Энэ чиглэлийн импорт экспортын хэмжээ 2022 онд 2 их наяд 506 тэрбум 850 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар нэмэгдэв. Экспорт нь 1 их наяд 416 тэрбум болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2 хувь өсжээ. Өсөлттэй салбаруудад оюуны өмчийн төлбөр, харилцаа холбоо, мэдээллийн үйлчилгээ орж байна. Уг салбарын импорт 1 их наяд 90 тэрбум 770 сая болж өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувь нэмэгдлээ. Үүнээс даатгалын үйлчилгээ өсөлтөө хадгалж 35.8 хувьд хүрсэн байна.
Түүнчлэн Хятадын аялал жуулчлалын үйлчилгээ нь 2022 онд ерөнхийдөө сэргэлтийн хандлагыг харуулж, аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт 855.98 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн байна.
