solongonews
Энэтхэгийн байдал сэтгэл түгшээж байна гэж ДЭМБ мэдэгдлээ
2021-04-28 10:19
Цар тахлын халдвар мөн ноцтой хэвээр байгаа ба ялангуяа Энэтхэгийн байдал сэтгэл түгшээж байна гэж ДЭМБ мэдэгдлээ.

     Хятадын Ардын сайтын Брюсселиэс ирсэн мэдээ: Орон нутгийн цагаар 04 дүгээр сарын 26-ны өдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр:

- Өнөөгийн байдлаар цар тахлын халдвар дэлхийн хэмжээнд ноцтой хэвээр байна. Шинээр батлагдсан тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 9 долоо хоног дараалан өссөн. Нас барсан хүний тоо 6 долоо хоног дараалан нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээн дэх шинээр батлагдсан тохиолдлын тоо цар тахлын дэгдэлтийн эхний таван сарын нийт тохиолдлын тоотой бараг тэнцсэн гэж мэдэгдлээ. Тедрос мөн зарим газар нутагт шинээр батлагдсан тохиолдол, нас баралтын тоо ялимгүй буурсан хэдий ч олон улс оронд мөн ноцтой хэвээр байгаа бөгөөд ялангуяа, Энэтхэгийн байдал сэтгэл түгшээж байна гэж онцолсон байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл