Та чөлөөт орон зайтай атлаа цэвэр цэмцгэр, ямар нэг хэв маягийг илтгэсэн мэт эсвэл яг л таныг илэрхийлэх дизайн, сэтгэгдэл төрүүлэм гоёл чимэглэлийн зүйлсээр дүүрэн гэртэй байхыг хүсдэг үү? Интерьер дизайны хувьд үзэсгэлэн төгөлдөр байдлыг тодотгохын дээр таны хувьд маш том сорилт байх болно. Гэрт тань ноёрхох интерьер дизайны давтагдашгүй байдлыг бүтээхэд таны алсын хараа маш чухал гэдгийг нотлох болно. Бид танд сонирхолтой байдлаар гэрээ чимэглэх тоглоомын төлөвлөгөөг эхлүүлэх 5 зөвлөгөөг хүргэж байна.
Таныг юу дурлуулдаг вэ? Түүнийгээ тодорхойл
Та дизайны хувьд ямар зүйлийг илүү таашаадаг болохыг олж нээ. Эсвэл мэргэжилтнээс ч зөвлөгөө авахад илүүдэхгүй. Ингэхийн тулд таны хамгийн ихээр хараа булаадаг зүйлсийг бодоод үзээрэй. Та өөрийн харах өнцгөө эд зүйл, хэрэглэгдэхүүний өнгө, материал бүр цаашлаад өрөөний хэв маяг, дотоод засал чимэглэл гээд бүх зүйлийг судлаад, өөрийн таашааж буй хэв маягийг тодорхойлно. Хүн бүрийн амьдралын хэв маяг, сонголт өөр байдаг. Гагцхүү та өөрийнхийгөө олмогц шууд “тэврээд” аваарай.

Амьдралын хэв маягаа битгий март
Та аль нэг хэв маяг, загварын чиг хандлагыг баримталж амьдрахаар шийдсэн бол энэ асуудлыг хүүхдүүдтэйгээ холбож авч үзээрэй. Хэрэв та илүү цэвэр цэмцгэр, тохьтой байдлыг сонгох гэж байгаа бол гэртээ илүү их өөрчлөлт хийх шаардлагатай. Учир нь таныг энэ асуудалд илүү чухалчлан ач холбогдолтой хандах хэрэгтэй гэдгийг анхааруулж буй хэрэг юм.

Завсрын өнгийг хослуулахаас эхэл
Завсрын өнгө маш хурдан хоцрогддог. Хэдий тийм боловч хар цагаан эсвэл ямар нэг өнгөний хольц дундаас гарч ирэх өнгө таны сонирхлыг удаан хадгална. Энэ өнгө хэзээ ч өөрийн гэсэн хэв маягаа гээдэггүй. Мэргэжилтнүүд ч завсрын өнгөнөөс ажлаа эхлүүлэх дуртай байдаг. Завсрын өнгийг илүү сонирхолтойгоор хадгалж үлдэх арга бол байршлыг нь солиход хялбар газруудад өнгө нэмэх ямар нэг зүйл байршуул. Хэрэв та өнгө нэмэхгүйгээр нэг өнгөөр дагнахаар шийдсэн бол бүтэцлэгдсэн хэсэг бүр динамик харагдацтай хэвээр үлдэх болно.


Таныг ч, зочдыг ч гайхшруулам зүйл нэм. Үүнийгээ дахин давт
Мэргэжилтний зөвлөгөө: Гайхшруулам зүйлийг нэмэхдээ тод өнгийг сонгоорой. Мэргэжилтнүүд зочдын өрөөнд сэтгэлийг тайтгаруулах нарлаг шар өнгийг зөвлөдөг. Сонгосон өнгөтэй хослох өөр нэг зүйлийг байрлуулахдаа харагдах байдал, хүмүүсийн нүдэнд хэр тусаж, хэрхэн хүлээн авах талаар анхаарах хэрэгтэй. нэ бүгд нээлттэй орон зайг бий болгоход чухал үүрэгтэй. Ялангуяа гал тогоо, өглөөний цайны хэсэг, зочдын өрөө гэх мэт. Хэрэв энэ ердөө нэг элементээр бий болж байгаа ч таны оюун санаа үүнийг тусгаж, боловсруулж чадахгүй бол гэрээсээ ямар ч гоё зүйл мэдэрч чадахгүй. Мөн гэрийн тань юу ч хоорондоо холбогдож, уялдаж чадахгүй.

Босоогоор сэтгэ
Яагаад босоогоор сэтгэх хэрэгтэй болохыг тайлбарлая. Өндрийн хувьд ялгаатай тавилга болон эд хогшлыг байршуулаарай. Өрөөнд ормогц тавилга, өрөөний интерьер дизайн, гоёл чимэглэл зэрэг зүйлс бүгд нүдэнд харагдана гэсэн үг. Буйдан эсвэл ширээний өндрийн түвшинд гэр доторх бүх зүйл харагдаж байвал таны гоо зүйн мэдрэмж, хичээл зүтгэлээ зарцуулан байж тохижуулсан гэрийг тань хэн ч нэг бүрчлэн харж чадахгүй шүү дээ.

