solongonews
”Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-ийн Хэвлэлийн бага хурал зохион байгуулав
2017-06-09 18:50
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас 6 дугаар сарын 9-ны үдээс өмнө “Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

     Тус хуралд ӨМӨЗО-ны чанар чансаа мэргэжлийн хяналт шалгалтын товчооны ерөнхий инженер, хэвлэлийн төлөөлөгч Фэн Е урилгаар “Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”, мөн “Чанар чансааны хяналт шалгалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн сургалтын фильм” зэрэг холбогдох агуулгыг нийтэлсэн байна.

     ӨМӨЗО-ны чанар чансааны хяналт шалгалтын төв, барилгын материалын академи, стандартбаримжааны академийн холбогдох хүмүүс хэвлэлийн бага хуралд оролцсон байна.     

Фэн Е хурлаар илэрхийлэхдээ, хяналт шалгалтын салбар нь Хятад улсын "13-р таван жил"-ийн хугацааны  хөгжлийн гол дэвшилтэт мэргэжил технологийн үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний салбар болсны хувьд нэгэн шинэ ээлжийн хөгжлийн аз тохиолыг угтан авах боно.  2016 оны эцэс хүртэл Өвөр Монол орны хяналт шалгалтын байгууллага нэгжийн нийт тоо хэмжээ нь 948 болж, илэрхий нэмэгдсэн чиг хандлагатай байна.  Гэхдээ үндсэн шатны хяналт шалгалтын ажилд мөн өдий төдий шийдэж сайжруулах ёстой асуудлууд оршиж буй гэж хэлсэн байна.

       Өвөр Монгол орны хяналт шалгалтын байгууллагын  чанарын хянан шалгалтын ажлын урагштай явагдах ба тус салбарын инноваци хөгжлийг ахиулах зорилгоор 2016 оны эцсээс эхэлж, Өвөр Монголын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн товчоо нь  “Чанар чансааны хяналт шалгалтын магадлан итгэмжлэлийн сургалтын фильм”-ыг санаачлан төлөвлөж бүтээсэн байна.   

     Энэхүү фильмд “Хяналт шалгалтын байгууллагын чанар чансааны магадлан итгэмжлэх менежментийн арга”-ыг үр ашигтай хэрэгжүүлэхээр гол зорилт болгож, үсэг бичиг, тайлбарлан хэлэх, дэвсгэр ая хөгжим, дүрс бичлэг зэрэг хэлбэрээр тус “арга”-ын  холбогдох агуулга болон шаардлагыг гүнзгий тайлбарлан танилцуулсан байна.   

Найруулагч: Т.БУЯНХИШИГ .
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл