
"Олон улсын цэргийн тэмцээн-2021" тэмцээний нээлтийн ёслол энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Патриот цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
14 хоногийн хугацаатай үргэлжлэх тус тэмцээнд Орос, Хятад, Азербайжан, Беларусь зэрэг 40 гаруй улс орон, бүс нутгийн 277 баг 34 төрөлд өрсөлдөх бөгөөд 5000 гаруй оролцогчид оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нээлтийн ёслолд:
- Олон улсын цэргийн тэмцээн бол оролцогч талуудын тактикийн бэлтгэл, зэвсэг, техник хэрэгслийн ур чадварыг сорин, оролцогч орнуудын зэвсэгт хүчний солилцоо, харилцан итгэлцэл, түншлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж хэллээ.
Олон улсын цэргийн тэмцээн нь ОХУ -ын Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулж буй олон улсын цэргийн тэмцээн бөгөөд энэ жил 11 улс тус тэмцээнийг хамтран зохион байгуулах юм байна.


