"COVID-19"-ийн халдвар дэгдсэнээс хойш Хятад улсын Наньжинд буй Зүүн Өмнөдийн Их Сургууль мэдээллийг бүрэн хамруулах, цаг алдалгүй хариу өгөх механизм байгуулан, сургуульдаа буй гадаад оюутнуудын нөхцөл байдал, биеийн эрүүл мэндийн байдлыг лавлан, амьдрал, сурлагын талаар тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлсэн байна. Сургуульд буй гадаадын оюутнууд тус сургууль цар тахлаас сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцжээ. Африкаас ирсэн оюутан Ху Ши цар тахлын эсрэг тэмцэх танин мэдэхүйн бичлэг найруулан бүтээж, бусад сурагчид "COVID-19"-ийн халдварыг танин мэдэх, цар тахлаас сэргийлэх мэдлэгийг хуримтлуулахад тус дэм үзүүлсэн байна.
Зүүн Өмнөдийн Их Сургуульд гадаадын 1000 гаруй оюутан сурдаг. "COVID-19" дэгдсэн хугацаанд, сургуульдаа үлдсэн гадаадын оюутан 200 гаруй байсан бөгөөд тэдгээрийн доторх 85 нь Африк тивээс ирсэн оюутан юм. Зүүн Өмнөдийн Их Сургуулийн Гадаадын боловсролын институтийн Гадаадын оюутны үйл хэрэг хариуцсан албаны багш Инь Гүө танилцуулан хэлэхдээ: сургуулийн зүгээс бүс, шат дараалал, төсөлд хуваан маш олон вийчат-ын групп байгуулж, өөр өөр салбар сургуулийн бүс, өөр өөр төсөлд хамаарагдсан гадаадын оюутны мэдээлэл, мэдэгдлийг бүрэн хамруулж, мэдээлэлд цаг тухайд хариу өгсөн юм. Үүний зэрэгцээ, сургуульд байгаа оюутны биеийн эрүүл мэндийг баталгаажуулахын тулд сургуулиас бүрэн шинэ эрүүл мэндийн мэдүүлэг өгөх системийг гаргасан юм гэв.

“Манай сургууль гадаадын оюутнуудад тусгай зориулан эрүүл мэндийн мэдүүлгээ өгөх системийг англи хэлээр гаргасан юм. Энэ мэдүүлэг өгөх систем бол, гадаадын оюутан нэгбүр системээр дамжин өдөр тутмын эрүүл мэндийн байдал, хаана байгаа, биеийн дулааны хэмжээ зэргээ мэдүүлэх систем бөгөөд өдөр бүр мэдүүлэх шаардлагатай юм.”
Ху Ши бол Африк тивийн Бүгд Найрамдах Кабе Верде улсаас ирсэн бөгөөд өдгөө Зүүн Өмнөдийн Их Сургуулийн Анагаах ухааны институтэд сурч буй докторант юм. Хятад улсад сурч, амьдарч олон жил болсон тэрбээр хятад хэлийг урсам ярьдаг. Сурлагынхаа зав чөлөөгөөр тэрбээр шинжлэх ухааны танин мэдэхүйн зарим богино видео бичлэгийг бүтээж нийгмийн мэдээллийн хэрэгсэлд тавьдаг. Түүний хэлснээр, цар тахал анх эхлээд гарч байсан үед сургууль маш хатуу арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Энэ нь зарим гадаадын оюутанд бага сага ядаргаатай санагдсан байв. Хүмүүсийг эргэлзээнээс гаргахын тулд тэрбээр видео бичлэг зохиож, анд найзууддаа цар тахлаас сэргийлэх танин мэдэхүйг танилцуулсан гэв.
“Зарим нөхөд чухам юу хийх гэж байгааг мэдэхгүй, ухааныг нь олохгүй, чухам яах гэж байгаа вэ гэж тэд дандаа надаас асуудаг. Ингээд би нэгэн видео бичлэг бэлтгэж, вирус гэж чухам юу болох, юуны учраас гэртээ байх шаардлагатай гэдгийг алхам алхмаар хэлж өгсөн юм.”
Ху Ши-гийн нийтэлсэн шинжлэх ухааны танин мэдэхүйн видео бичлэгт олон нийт сайн үнэлгээ өгсөн байна. Түүнчлэн сургуулийн олон нийтийн вийчат болон мэдээллийн хэрэгслээр ч гарч, маш олон хүмүүс Ху Ши-г мэддэг болжээ. Дараа нь, "COVID-19" вирус хэрхэн халдварлан тарах, амны хаалтыг хэрхэн зөв оновчтой хэрэглэх, цар тахлын хугацаанд сэргийлэлт, хамгаалалтыг хэрхэн сайн хийх зэрэг олны анхаарч буй асуудлын талаар Ху Ши хэд хэдэн удаа бичлэг хийж хариулт өгсөн байна. Эдгээр бичлэгийг англи, португали хоёр хэлээр орчуулжээ. Ху Ши хэлэхдээ, тэрбээр ингэж хийсэн нь нэг талаар сургуульд байгаа гадаадын оюутан цар тахлаас сэргийлэх танин мэдэхүйтэй болоход нь туслахын төлөө, нөлөө талаар бусад улс орнууд Хятад улсын цар тахлаас сэргийлэн арга туршлагаас суралцаасай гэж хүссэн юм гэжээ.
“Миний бодохоор Хятад улс тусгаарлалтыг маш сайн хийсэн. Учир нь, вирус нэг хүнээс өөр нэгэн хүнд халдварлахгүй тохиолдолд, вирус цаашид оршиж чадашгүй юм. Хувь хүний тусгаарлалт, нийгмийн хорооллын тусгаарлалт, түүнчлэн нийт хотын тусгаарлалт гээд, ийм тусгаарлалтыг хэрэгжүүлсэн нь маш зөв юм.”

Сүүлийн үед цар тахлын халдварлалт аажмаар намжихыг дагалдан, цар тахлын сэргийлэлт байнгын болж, сургуулиас гадаадын оюутнууд хамтдаа банш буух, бин хийх зэрэг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тэрбээр энд баяр баясалтай байгаа гэж Ху Ши хэллээ.
Танилцуулснаар, онлайн хичээл нээхээр дамжин гадаадын оюутнуудын хэвийн хичээл сурлагын ахицыг баталгаажуулсан байна. Түүнчлэн Зүүн Өмнөдийн Их Сургууль төгсөх ангийн оюутнуудад хандан, ажилд элсэх холбогдох үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь гадаадын оюутнуудад мэдэгдэж, тэд холбогдох мэдээллийг цаг тухайд нь ойлгон мэдэхэд тусалсан байна.
Өдгөө, Ху Ши өөрийн төгсөх өгүүллээ бичиж дуусгахаар яарч байна. Төгссөнийхөө дараа тэрбээр Хятад улсад сурч эзэмшсэн оюун мэдлэгээ гэр орныхоо бүтээн байгуулалтад хэрэглэж, түүнчлэн Хятад, Африкийн эмчилгээний хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ өргөнө гэлээ.
“Би төгссөнийхөө дараа Кабо Вердедээ харьж эмч болъё гэж бодож байна. Тэнд эмч шаардагдаж байгаа. Миний сурсан мэдлэг манай тэндэхийн хүмүүст тус болох байх гэж бодож байна. Манай улс Хятад улстай хамтран ажиллаж байгаа. Хойшид би хэрэв оролцож чадвал маш сайн байна, би хувь нэмрээ оруулъя гэж бодож байна.”
