Энэ сарын 27-ны орой Хүбэй мужийн Үхань хотноо Дэлхийн цэргийн спортын 7-р наадам амжилттай өндөрлөөд байна. Наадмыг зохион байгуулах хорооны дарга, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Шүй Чилян наадам өндөрлөснийг зарлаж, Наадмыг зохион байгуулах хорооны дарга, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Сүнь Чүньлань хаалтад үг хэллээ.
Наадамд 109 улс орны цэргийн 9300 гаруй тамирчин ур чадвараа сорьж, спортоор солилцооны индэр байгуулан, Үхань хотноо цэргийн хүндэтэй ул мөрийг үлдээсэн байна. Тус наадмыг "Ногоон, хамтдаа хуваалцах, нээлттэй, ариун" үзэл баримтлалын дагуу дээд түвшинд зохион байгуулж, амжилтаар тэргүүлэх зорилтоо биелүүлсэн байна.
Дэлхийн цэргийн спортын 7-р наадмаар 27 төрлийн 329 тэмцээнийг зохион байгуулж, улс орнуудын тамирчин дэлхийн 7 рекорд, цэргийн спортын 85 амжилтыг шинэчлэн тогтоожээ. Хятадын АЧА-ийн баг төлөөлөгчид 133 алт, 64 мөнгө, 42 хүрэл медалийн амжилтаар алтан медаль болон нийт медалийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
