Өнөөдрийн байдлаар суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд хоёрт орох Байхэтань усан цахилгаан станцын сүүлийн цогцолбор 72 цагийн туршилтын үйл ажиллагааг амжилттай дуусгаж, албан ёсоор ашиглалтад орууллаа. Одоогийн байдлаар 16 сая киловаттын усан цахилгаан үүсгүүрийн бүх цогцолбор Байхэтань усан цахилгаан станцыг эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан ашиглалтад оруулсан нь Хятад улс Хөхмөрөн дээр дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний коридорыг бүтээн байгуулсныг тэмдэглэж байна.

Байхэтань усан цахилгаан станц нь Хятадын Сычуань мужийн Ниннан шянь болон Юньнань мужийн Чяожя шяний уулзвар дахь Жиньша гол дээр байрладаг бөгөөд нийт 16 сая киловаттын хүчин чадалтай, дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын төсөл юм. Цахилгаан станцын үндсэн төсөл нь 2017 оны 07-р сард барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2021 оны 06-р сарын 28-нд анхны цогцолборыг ашиглалтад оруулсан ажээ. Өнөөг хүртэл Байхэтань усан цахилгаан станцын нийт эрчим хүчний үйлдвэрлэл 53 тэрбум кВт-аас давж, гол төлөв Жянсү, Жэжян болон бусад бүс нутгуудад цахилгаан хүргэж байна.

Байхэтань усан цахилгаан станцын нь жилд 90.45 орчим сая тонн стандарт нүүрсийг хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг жил бүр 248.4 сая орчим тонноор бууруулж чадна. Энэ нь Хятадын эрчим хүчний бүтцийг сайжруулж, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс буруулах болон нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

