solongonews
Хятадын ядуу хүн ардын ундны усны аюулгүй байдлыг бүгдийг зохицуулжээ
2020-08-22 19:17
Хятадын ядуу хүн ардын ундны усны аюулгүй байдлыг бүгдийг зохицуулжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 21-нд хэвлэлийн бага хурал хийж, усан ашиглалтын яамны холбогдох хүн Хятадын хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдал, ядуурлаас ангижруулж байгаа ажлын талаар танилцуулсан байна. 2006 оноос хойш олон газрын шаргуу хүчин чармайлтаар нийт Хятадын хэмжээнд хөдөө тосгоны 256 сая хүн ардын ундны усны хангамжийг баталгаажуулж, ядуу буурай амьдралтай 17.1 сая иргэний ундны усны аюулгүй байдлыг зохицуулсан байна. Одоогийн хэрэгжүүлж байгаа стандартын дагуу Хятадын ядуу буурай хүн амын ундны усны аюулгүй байдлыг бүх талд зохицуулсан байна.

Энэ оны 07-р сарын сүүлээр хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулах төсөлд нийт 198.4 тэрбум юанийн хөрөнгө оруулж, хөдөө тосгоны хүн амын 80 гаруй хувийг усаар хангаж, усны чанар ч илт сайжирч, ундны усны төлөө санаа зовж, ус дутагдаж байсан түүхийг эцэслүүлжээ.

 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл