solongonews
Лю Зай-И: - Тал нутгаа ачит ээж шигээ хайрлан хамгаална
2017-09-21 12:29
Хөлөнбуйр хотоос олгосон Цөлжилтөөс урьдчилан сэргийлсэн тэргүүний хувь хүний алдар цолыг гурван удаа хүртсэн эрхэм бол Шинэ Барга зүүн хошуунаас шалгарсан арван содон залуусын нэг, тарилахыг зогсоон ойжуулах төслийн бүтээн байгуулалтын тэргүүний хүн болно.

        “Хөлөнбуйрын тал нутаг ачит ээжийн минь хэвлий мэт намайг бүүвэйлэн бойжуулсан юм. Хэн хүн өөрийн ачит эхээ хайрлан санахгүй байж чадах билээ. Тал нутгаа хайрлах нь энэ ариун дагшин нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байгаа хүн бүрийн хариуцлага" гэж түүний хэлсэн үг ой шугуйн ажлын хамт олны  сэтгэлд нийцэж байлаа.

Энэхүү хүндтэй эрхэм бол Лю Зай-И юм. Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны харьяат. Анх дунд сургуулиа төгсмөгц өөрийн өсч бойжсон тал нутаг нь өдөр ирэх тусам элсэрхэгжин цөлжиж буй  байдлыг өөрийн нүдээр хараад ой шугуйн сургуульд эрс шуурхай суралцахаар сэтгэл шулуудав. Мөн сургуулиа төгссөнийхөө дараа тухайн газар орныхоо ой шугуйн товчоонд ажилд орсон байна. Үүнээс эхлэн цөлжилтөөс сэргийлэн элсэрхэгжилт цөлжилтийг засан сэргээх салбарт түүний нэр олон илрэх болсон юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл