solongonews
C919 том оврын нисэх онгоц арилжааны анхны нислэг үйлдэв
2023-05-28 18:24
C919 том оврын нисэх онгоц арилжааны анхны нислэг үйлдэв.

Зорчигч тээврийн C919 том оврын нисэх онгоц Бээжингийн Нийслэлийн олон улсын нисэх буудалд газардаж, иргэний агаарын тээврийнхэн ёслол төгөлдөр хүлээн авчээ. C919 нисэх онгоц арилжааны анхны нислэгээ ийнхүү амжилттай биелүүлснийг зорчигчид иргэний агаарын тээврийн ажилтнуудын хамт гэрчиллээ.

Өнөөдөр /05 дугаар сарын 28/ 12:30 цагт тус нисэх онгоц Бээжингийн Нийслэлийн нисэх буудалд газардсан юм.

Энэ нислэг нь зорчигч тээврийн C919 том оврын нисэх онгоцны хувьд арилжааны зориулалтаар зорчигч тээвэрлэн аялсан анхны нислэг байлаа. Арилжааны анхны нислэгийг Шанхайн Хунчяо нисэх буудал-Бээжингийн Нийслэлийн олон улсын нисэх буудал чиглэлд үйлдэв. Өглөөний 10:45 цагт хөөрч, 13:10 цагт Нийслэлийн олон улсын нисэх буудалд бууж, мөн өдрийн үдээс хойших 14:50 цагт Бээжингийн Нийслэлийн олон улсын нисэх буудлаас хөөрч, Шанхайн Хунчяо нисэх буудлыг зорьжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл