solongonews
Хятад Оросын ерөнхий сайд нарын уулзалт болов
2020-12-03 09:12
Хятад Оросын ерөнхий сайд нарын уулзалт болов.

Хятад, Оросын ерөнхий сайдын 25 дахь тогтмол уулзалт 12-р сарын 02-нд видео хэлбэрээр боллоо. Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян Оросын ерөнхий сайд Михайл Мишустин нар “БНХАУ ОХУ-ын ерөнхий сайдын 25 дахь тогтмол уулзалтын хамтарсан мэдэгдэл” болон хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурснаа хамтаар мэдэгджээ.

Ли Кэчян хэлэхдээ, дэлхийн эдийн засаг цар тахлын улмаас ноцтой уналтад орж, худалдаа хөрөнгө оруулалт өөдрөг бус байгаа нөхцөлд Хятад, Орос хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд шинэ ахиц гарч байна. Хоёр тал олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамгаалж байгаа нь хоёр талд төдийгүй дэлхий нийтэд ч ашигтай юм. Хятад улс “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилгыг Европ Азийн эдийн засгийн холбоотой уялдуулан, уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, худалдаа эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаанд шинэ амжилт тогтоон, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр мөн Хятад улс ОХУ-тай хөгжлийн боломжоо хуваалцан, харилцан илүү нээлттэй байлгаж, цар тахлын эсрэг хамтран тэмцэж, олон салбарын хамтын ажиллагааг шинэ амжилтад хүргэхэд бэлэн байна гэжээ.

Мишустин хэлэхдээ, ОХУ Хятад улстай хамтран цар тахлын эсрэг тэмцэж, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг аль болох хурдан өсөлтийн замд нь оруулж, аж үйлдвэр хөдөө аж ахуй зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжин, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл