solongonews
Эрээн хотын аялал жуулчлалын орлого долоо хоногт 56 саяыг давжээ
2018-10-15 21:07
Үндэсний баярын долоо хоногийн амралтын хугацаанд Эрээн хотын аялал жуулчлалын салбар нийтдээ 56,25 сая юанийн орлого бүтээсэн байна.

Үндэсний баярын долоо хоногийн амралтын хугацаанд Эрээн хотын аялал жуулчлалын зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Маш олон тооны жуулчин Эрээн хотын Үлэг гүрвэлийн парк, хил хязгаар нутгийн соёлтой танилцахаар зорин ирсэн байна.

Эрээн хотын Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл 10-р сарын 10-ны өдөр мэдээлэхдээ, үндэсний баярын долоо хоногийн амралтын хугацаанд Эрээн хот давхардсан тоогоор нийт 56038 жуулчин хүлээн авсан бөгөөд 56,25 сая юанийн орлого бүтээсэн байна. Өмнөх жилүүдийн нэгэн адил амралтын үеэр жуулчид ихэвчлэн богино хугацааны аялал жуулчлал хийх болон хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзах зорилготой байв. Эрээн хотод ирсэн жуулчид шинэчлэлт, нээлт, "Бүс ба зам" санаачилга энэ нутгийн хөгжилд ихээхэн нөлөөлсөн гэдэгт санал нэгдэж байсан юм.

Эрээн хотын Аялал жуулчлалын бүтээгдэхүүний борлуулалтын цэг нь гол төлөв үлэг гүрвэлийн бүтээгдэхүүнээс бүрддэг ба үлэг гүрвэлийн хүүхэлдэй, хүүхдийн эвлүүлдэг тоглоом, үлэг гүрвэлийн дурсгалын цомог гэх мэт бэлэг дурсгалын зүйлийг зардаг байна.

Аялал жуулчлалыг эрчимтэй, хурдацтайгаар хөгжүүлэхийн тулд Эрээн хот сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг сурталчлах, нэр нөлөөгөө нэмэгдүүлэхэд анхаарал тавин ажиллаж, Хятад, Монгол, Оросын бүс нутаг хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг тасралтгүй нэмэгдүүлж, жуулчдыг хүлээн авах, үйлчлэх чадамжаа сайжруулан, хил дамнасан аялал жуулчлалыг дэмжиж байна. Энэ жилийн 01-ээс 09-р саруудад Эрээн хот давхардсан тоогоор нийт 814 мянга гаруй гадаадын жуулчин хүлээн авсан бол энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар нэмэгдсэн байна. Мөн давхардсан тоогоор нийт 910 мянга гаруй Хятад улсын дотоодын жуулчныг хүлээн авсан ба өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар нэмэгджээ. Эрээн хотын энэ онд хүлээн авсан нийт жуулчдын тоо 1,7 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын нийт орлого 39,4 тэрбум юаниас давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн байна.

Зохиогч: Ли Шяо-Ин
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл