solongonews
Хөдөө орон нутгийн сэргээн босголтод тэргүүлж яваа залуус
2022-03-01 21:05
Хөдөө орон нутгийн сэргээн босголтод тэргүүлж яваа залуус

 25 настай Жян Ляньчао 2019 онд Хүнань хотын их сургуулиас маркшейдер, зураглалын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжид орох боломжоо орхиж, Хүнань мужийн Юань Жян хотын Яньжыхү гудамны Нань Жүшань тосгонд "тосгоны хамтрагч" болсон байна. Сургуульд байх хугацаандаа хуримтлуулсан бизнес эрхлэх арвин туршлагаараа тэрээр тосгоны иргэдээ дайчлан орон нутгийн тариалангийн талбай байгуулж, үржлийн ажил эрхлэн, орон нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх багийг бүрдүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө орон нутгийн сэргээн босголтод шинэ цагийн залуус оролцож байна. Тэд шинэ санаа бодолтой, бэрхшээлийг даван туулахад бэлтгэлтэй, аливаа зүйлийг хийж чаддаг төдийгүй залуусын гэгээлэг зан чанараар хөдөө орон нутгийн хөгжилд бүх хүчээ нэмж байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл