solongonews
Хятадын сувилагчид ”Нигхтингел” шагнал хүртлээ
2017-07-21 18:49
Энэ сарын 21-нд АИХ-ын ордноо ”Нигхтингел” шагнал гардуулах ёслолын 46 дахь их хурал болж, Хятад улсын зургаан сувилагч энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэв.

        ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, улсын дэд дарга,  Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт дарга Ли Юаньчао "Нигхтингел" шагналыг  хүртсэн Хятадын зургаан сувилагчид одон тэмдгийг нь хүндэтгэлтэйгээр гардууллаа.

"Нигхтингел" гэдэг нь Улаан загалмайн нийгэмлэгийн олон  улсын зөвлөлөөс тогтоож, хүмүүнлэгийн салбарт гарамгай хувь нэмэр үзүүлсэн  шилдэг сувилагчдыг шагнадаг шагнал юм. Энэ жил 22 улс орны нийт 39 сувилагч энэхүү шагналыг  хүртлээ.

Энэхүү шагналыг хүртсэн Хятадын зургаан сувилагч бүгд  Дотоодын асран сувилах судалгаа болон олон нийтийн эрүүл мэндийн том үйл хэрэгт  авран сувилах хувь нэмэр үзүүлснээрээ олон шагнал хүртсэн алдар хүндтэй хүмүүс  болно.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл