Хятад улсын одоогийн мөрдөгдөж байгаа жишгийн дагуу ядуурлаас арилгах стандарт нь: 2020 оны сүүлч гэхэд хөдөө орон нутгийн ядуу амьдралтай хүмүүсийг хоол хүнс, өмсөх хувцасны талаар санаа зовохгүй болгож, албан журмын боловсрол, эмнэлгийн анхан шатны тусламж, орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулах явдал юм.
Хятад улс ядуу амьдралтай хүмүүст найман талын баталгаа хангах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, ядуу амьдралтай хүмүүсийг аюулгүй орон сууцтай, аюулгүй ундны устай, газар тариалангийн суурьтай, орлогоо нэмэгдүүлэх салбартай, дор хаяж нэг хүн ур чадварын мэргэшлийн гэрчилгээтэй, нийгмийн суурь хамгаалалттай, гэртээ илүү хоол хүнстэй, гартаа нөөц мөнгөтэй байлгах явдал юм.
