
Хоолны газар нь нам тайван, ямар ч чимээгүй, инээмсэглэлээрээ гийчин зочноо хүлээн авдаг. Тогооч, кассны ажилтан болон хоолны газрын эзнээс бусад аяга угаагч, хоол зөөгч нар нь сонсголын бэрхшээлтэй хүн ажилладагаараа онцгой байдаг. Тиймээс хүмүүс “чимээгүй” хоолны газар гэж нэрлэдэг.

-энд ажилд орсон анхны өдөр хоол идхээр ирсэн гийчинд их эвгүй сэтгэгдэл үлдээсэн, би гийчин зочин угтах тасгал сургалтанд оролцож байсангүйгээс болж алдаа гаргасан гэж 28 настай Жүөтин өөрийн анхны өдөр ажилд орсноо цаасан дээр ингэж бичсэн байлаа. Нэг жил өмнө уг хоолны газар нээлтээ хийж нэлээд олон дүлий хүмүүс ажилд орсон байлаа. Ажлын туршлага хумс, дүлий, юм бүхнийг үйл хөдөлгөөнөөр буюу цаасан дээр бичиж илэрхийлдэг тэдэнд маш олон хүчир бэрхшээл тулгарсан байлаа. Гэтэд тэд зориг чанга, хөдөлмөрд хайртай байдгийн учир маш олон хүчир бэрхшээлийг ардаа хаяж одоогоор бүх ажил нь урагштай хоолны газрын гийчин зочин нь өдрөөс өдөр олон болсон байлаа.

