solongonews
БНХАУ-ын БХЯ-наас МУ-ын цэрэг армийнханд цар тахлаас урьдчилан сэргийлэх эд бараа хандивлав
2020-05-27 11:09
БНХАУ-ын БХЯ-наас МУ-ын БХЯ-нд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас зэрэг эд бараа хандивлах арга хэмжээ 05-р сарын 26-ны өдөр МУ-ын БХЯ-нд болж, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнрүй болон МУ-ын БХЯ-ны сайд Н.Энхболд оролцож үг хэллээ.

   БНХАУ-аас МУ-д суугаа цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай болон МУ-ын БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан хүлээлгэн өгөх, хүлээн авах баримт бичигт газрын үсэг зурав.

    БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнрүй тус арга хэмжээнд:

- Хятадын Засгийн газар болон ард түмэн цар тахалтай тэмцсэн хүнд хэцүү үед МУ-ын төр засаг, ард түмэн бидэнд сэтгэлийн дэм, дэмжлэг туслалцаа үзүүлж, МУ-ын БХЯ, Жанжин Штаб болон зэвсэгт хүчнийхэн Хүбэй мужид цар тахалтай тэмцэж буй цэргийн эмнэлгийнхэнд хандивын гараа сунгасан билээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бүрэн харуулсан юм. Хятадын ард түмэн, цэрэг армийнхан үүнийг мартахгүй. Хятадын цэрэг армийнхан МУ-ын цар тахлын байдалд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд өнөөдөр БХЯ-наас МУ-ын цэрэг армийханд хандивлаж буй эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас зэрэг эдгээр эд барааны тусламж нь цар талхаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд МУ-ын цэрэг армийнхны хийж буй ажлыг бүх хүчээрээ дэмжиж, зовлон жаргалаа хамтатгасан чин үнэнч найрсаг сэтгэлийн илэрхийлэл болж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар цар тахалтай тэмцэх тэмцэлд эцсийн ялалт байгуулна гэдэгт бид итгэлтэй байна гэж хэллээ.

МУ-ын БХЯ-ны сайд Н.Энхболд цар тахалтай тэмцэж байгаа үед БНХАУ-ын БХЯ, зэвсэгт хүчнээс бодитой туслалцаа үзүүлж  эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын багаж хэрэгсэл хүлээлгэн өгч байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд зөвлөлийн гишүүд болон Цэргийн төв эмнэлгийн хамт олон, бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс Хятадын цэрэг армийнханд юуны өмнө чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр:

- Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч бид хамтдаа цар тахлын гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл