solongonews
Хятадын үндэсний баярын амралт эдийн засгийн эрч хүчийг харуулав
2020-10-09 21:43
Хятад улсад давхардсан тоогоор 600 сая иргэн аялж, аялал жуулчлалын орлого 450 тэрбум юаньд хүрч, төмөр замаар нэг өдөрт зорчсон жуулчдын тоо 15 саяд хүрсэн зэрэг тоон үзүүлэлтээр энэ оны үндэсний баярын амралт өндөрлөж байна. Энэ оны үндэсний баярын долоон хоног ер бусын долоо хоног болж өндөрлөлөө.

    Энэ нь Хятад улс "Ковид-19" тахлын эсрэг асар их золиос гаргаж, маш чухал стратегийн үр дүнд хүрсэн нөхцөл байдлын дараа хийсэн томоохон нүүдэл, халдвараас урьдчилан сэргийлэх түвшинд хийсэн томоохон сорилт, эдийн засгийн эрч хүч, хэрэглээний нөөцийг бүрэн харуулах боломж бөгөөд улс орны хувь заяа нэг, зорилго нэг гэдгийг харууллаа. 

Үндэсний баярын амралт томоохон шалгалт байлаа. Хүмүүс амралтаараа зугаатай аялсан нь Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх талаар ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсны үр дүн юм. 09-р сарын сүүлийн байдлаар Хятад улс 40 гаруй хоног халдварын болон сэжигтэй тохиолдол илрээгүй. Үндэсний баярын амралтын хугацаанд шат бүр халдвараас урьдчилан сэргийлэх холбогдох шаардлагыг чанд мөрдлөө. Тодруулбал, олон нийтийн газар, нийтийн унаагаар зорчихдоо амны хаалт зүүх, халуунаа хэмжүүлэх, үзэмжит бүсэд олуулаа цуглахгүй байхыг анхааруулан, очсон газар, байршлаа цахимаар бүртгүүлэх зэрэг арга хэмжээ авснаар эрүүл тухтай орчин бүрдүүлж өгч чадсан байна.

Үндэсний баярын амралт нэгэн цонх байлаа. Хүмүүс амралтаараа Хятадын эдийн засгийн асар их эрч хүч, нөөц боломжийг харлаа. Хятад улс хамгийн түрүүнд халдварыг хяналтандаа авч, эдийн засгаа сэргээж чадсан нь 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээлийн уян хатан, эрч хүчийг харууллаа. Хятад улс гадаад, дотоодын зах зээлийг холбон, хөгжлийн шинэ байдлыг бий болгож чадсаны давуу тал юм. 08-р сар гарснаас хойш эдийн засгийн олон үзүүлэлтүүд сөрөг байснаар эерэг өсөлттэй болохын хэрээр Хятад улс цорын ганц эерэг өсөлттэй эдийн засгийн цогц боллоо. Өдөр ирэх тусам сэргэж буй Хятадын эдийн засаг дэлхий нийтийг итгэл, эрч хүчээр сэлбэж байна.

Үндэсний баярын амралт итгэл зориг, эрч хүчний илэрхийлэл байлаа. Ядуу буурай амьдралаас салж буй иргэд, ажлын байранд гавшгайлж буй боловсон хүчин, гудамжаар инээмсэглэн алхаж буй иргэн бүрийн царайнаас эрч хүчтэй цэцэглэн хөгжиж буй Хятад улсын хөгжлийг харж болно. Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гэж тэмцэж буй Хятадын ард иргэдийн идэвхийг харж болох юм.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл