
Вэй Жя-Үөпүгийн олдворын гэрийн туурь
5000 жилийн тэртээд Баруун Ляохэ голын сав газарт Хуншаний дээдсүүд аж төрөн амьдарч, үр үндсээ үлдээн хөгжин дэвшиж байв. Тэд халуун дулаан гэр орноо барьж, сайн сайхан үзэсгэлэнт зүйлээр амьдралаа чимдэг. Тэд байгаль айхуйг танин, үхэж үрэгдэх ертөнцийн жамыг танин мэдрэхээр чармайдаг. Тэд байгалиас заяасан аливаа бүхэн, ач энэрэлд талархаж, буян хурааж, хойч үеэ ивээн тэтгэхийг залбиран даатгадаг. Тэд олон арвин булш бунхан, хот суурины туурь үлдээж, он цагийн улбаанд хойчийн хүмүүс тааварлашгүй янз бүрийн аргаар олборлон илрүүлэхийг чимээгүйхэн хүлээж байдаг.
Тив дэлхий амар тайван, дэг журамтай
1992 оны намрын нэгэн өдрийн өглөө есөн цагт салхигүй. Хятадын НШУА-ийн Археологи судлалын хүрээлэнгийн гэрэл зурагчин Шюэ Юйяо нүдний өмнөх цочирдом байдалд гайхаж ядсан сэтгэлээ тогтоож эс чадан өндөр дуугаар хүмүүсийг дуудаж туслуулан Бээжингээс авчирсан агаарын бөмбөлгийг нисгэж өөрийн гар дахь зургийн аппаратаараа “Хятадын анхны тосгон”-ыг тэмдэглэжээ.
Харахад зууван хэлбэртэй цагариг гуу суваг суурьшлуудыг хүрээлж, суурьшлын байрын туурь нь эмх цэгцтэй, туурийн төвд нь 140 ам метр талбайтай том өрөөтэй барилгын туурь байдаг нь Хятадын барилгын түүхэн дэх гайхамшиг гэлтэй.
Өвөр Монголын Түүхийн Дурсгалт Зүйлийн Нийгэмлэгийн орлогч дарга Ван Дафан хэлэхдээ “Шинлүнвагийн соёлын олдвор бол Хятадын зүүн хойд бүс нутаг болон Өвөр Монголын зүүн хэсгийн бүс нутгаар бүх талаар археологийн малталт хийж, илрүүлсэн цаг үе, цар хүрээгээр хамгийн эрт, хамгийн бүрэн бүтэн хадгалагдаж ирсэн, агуулгаар хамгийн баялаг дээд эртний хүн төрөлхтний суурьшлын олдвор юм.
“Тэр хоёр том орон сууц нь ахлагчид төвлөрөн суудаг газар буюу олон нийтийн хэлэлцүүлэг, балар эртний шашин шүтлэгийн арга хэмжээ зохион байгуулдаг газар бөгөөд тухайн үед нийгэм нэгэнт зэрэг дэс давхаргатай болсныг харуулж байна” гэв.
Аоханий түүхийн өмнөх соёлын музейн захирал Тянь Яньгүө хэлэхдээ “Шинлүнвагийн олдворыг илрүүлсэн нь тухайн үеийн Ляохэ голын баруун бүс нутгийн нийгмийн бүтэц, амьжиргааны түвшин болон амьдралын аргыг судлахад нийтлэг ач холбогдолтой юм” гэлээ.
Шинлүнвагийн олдвор нь Хятадын түүхийн өмнө хүмүүсийн суурьшлын тухай судалгааны анхаарлыг татсан, хамгийн төгс сорьцын нэг болсон байна. Вэй Жя-Үөпүгийн туурь бол Хуншаний соёлын үеийн цар хүрээгээр хамгийн том бүрэн бүтэн суурьшил амьдралын газар байсан байна.
Улаанхад хотын Хуншань дүүргийн Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах газрын дарга Жөү Юйши Вэй Жя-Үөпүгийн олдворыг малтахад оролцжээ. 2009-2012 оны хооронд 4 жилийн хугацаанд Вэй Жя-Үөпүгийн олдвороос малтсан нийт талбай 15320 ам метр болж, (хайгуулын талбай 93000 ам метр болно) 114 орон сууц, 219 үнсний нүх, 3 гуу суваг, гал зуухны газар 15-ыг олборлож, олон тооны ваар сав, чулуун зэвсэг, дун хясаан эдлэл болон амьтны яснуудыг илрүүлсэн байна.
“Шинлүнвагийн олдвор тууриас бид малтаж илрүүлснээр нэг “өрх”-д 3-4 хүн амьдарч болох ба ойролцоогоор 600-700 хүн оршин амьдарч болох суурьшил бүс нутаг болохыг олж мэдсэн билээ. Вэй Жя-Үөпүгийн туурийн эзлэх талбай их бөгөөд хүн ам илүү олон болохоор энд амьдарч байсан хүмүүсийн “тэнгэр газар, хүмүүс хоорондын эв зохистой зэрэгцэн оршин амьдарч байсан”-ыг төсөөлөх боломжтой бөгөөд амь амьжиргааны хүчний түвшин дээшлэхийн зэрэгцээ хүн ам ч нэмэгдсээр байжээ. Зөвхөн Аохань хошууны нутагт Шяжядяний доод давхаргын соёлын туурь 2600 гаруй байсан. Харин Шяжядяний дээд давхаргын соёлын үед дөнгөж 300 гаруйхан туурь байсан болохоор эндхийн хүмүүс хаашаа явсан юм бол? Хятадын Төв бүс нутаг руу явсан уу гэдэг нь нууцлаг зүйл юм” хэмээн Тянь Яньгүө ярилаа.
Тэнгэр газрыг хүндэтгээн төр түмнийг ивээнэ
Хуншаний соёлын тахилгын туурь нь тэнгэр тахих, газар тахих төдийгүй мөн өвөг дээдсийн тахилгын сүм хийд юм.
5000 гаруй жилийн тэртээх Хуншаний дээдсүүд эх байгалиас хайрласан аливаа бүхэнд талархаж, сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн, айдас бишрэл, хүсэл найдвараа өвөрлөн, бороо хур тэгш, гэр орон амар тайван байхыг хүсэн эрмэлздэг байсан билээ.
Ню Хэлянгийн туурийн цар хүрээ 50 ам километр, тахилгын мандал, сүм, бунхан зэргээс бүрджээ.
“Энэ хэлбэр бол төрийн тахилгын онцлог юм. Яньшаниас умард хэсгийн “эртний улс”, Хятадын эх газрын түүхийн дээд эртний соёлын тэргүүний эгнээнд хүрсэн байна” гэж Улаанхад Их Сургуулийн түүх соёлын дээд сургуулийн захирал Сүнь Юнган ярив.
Гүө Дашүнь “Оршин суух хаягаас гадна “тахилгын мандал сүм”-ийг уялдуулсан гурван цогцолбор байдлаар бие даан орших бөгөөд голлох болон өмнөд умардын тэнхлэгийн ерөнхий байрлалтай, Ню Хэлян шиг төвд олдвор туурийг олж харахаас гадна Дүншаньзүй, Цаомаошань, Баньлашань зэрэг энгийн туурь олдвор нь барилгын байрлуулалт дүрэмжүүлж байгаагийн илрэл юм” гэж байсан билээ.
"Энэ бол Хятад улсын одоо байгаа цаг үеэр хамгийн эртний ёслол зүй хийх цогцолборуудын нэг юм. Ёслол бол шүтээнээс гаралтай байдаг” гэж Тянь Яньгүө ярив.
“Одоогоос 5000 жилийн тэртээх Хуншаний цуврал соёл нийгэмд бий болж хөгжсөн. Дээд тэнгэр өвөг дээдсээ шүтэн хүндэтгэн дээдлэхээр гол агуулга болгосон ёслолын уламжлал нь хойч үеийн Хятадын умард, өмнөд бүс нутгийн үндэстнүүдийн ард түмний хамтын оюун санааны бүтээгдэхүүн болон түүх соёлын үндэс болсон байна. Ийм соёлын талаар ижил гарал үүсэлтэй дотно харилцаа нь эртний Хятадын мянга мянган жилийн турш будилаантай хөгжих явцад, удаа дараагийн хагацал нэгдэл урваан хөрвөөн, хүнд хатуу шалгалтыг даван туулж, Хятадын төв бүс нутагт 5000 жилийн ёслолын уламжлалт соёл иргэншлийг амжилттай уусган уялдуулсан байна” хэмээн Тянь Гуанлинь 2022 оны Хуншаний соёлын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох үеэрээ хэлж байлаа.

Вэй Жя-Үөпүгийн олдворын гэрийн дотор хэсэг
Хүн байгаль нэгдэж, ёс зүй аяндаа тогтоно
“Ню Хэлянгийн “пирамид” маягийн барилга нь үнэндээ тэнгэр онолын удирдлага дор тэнгэр шиг дүрсийг бүтээн цогцлоосон “тэнгэр”-ийн загвар болно” хэмээн Дун Жиэ, Жу Чэнжиэгийн《Ню Хэлянгийн Хуншань соёлын “Пирамид” 5500 жилийн тэртээх дохиур долоон одон орон》гэх бүтээлдээ оруулжээ. Ню Хэлянгийн 2-р байршлын чулуун бунхны ерөнхий байрлал нь дугариг хэлбэртэй, гурван урт олон өнцөгт чулуун баганатай төвлөрсөн тойрог болон бүрэлдсэн бөгөөд диаметр нь тус тус 20 метр, 15.6 метр, 11 метр орчим байдаг. Гадна цагариг нь хамгийн богино, дотор цагариг нь хамгийн өндөр, гурван давхар цагаригаас дараалан байрлажээ.
Одон орны археологич Фэн Ши энэ гурван цагариг хүрээний одон орны тахилгын мандлын ач холбогдлыг анзаарч, чулуун мандлын гулдан дүрс нь тэнгэрийн бэлгэ тэмдэг мэт харагдах бөгөөд гурван төвлөрсөн тойрог нь нарны тусах нарны замнал гэж ойлгож болно хэмээн үзэж байв. Энэ нь “Өнөөг хүртэл олж үзсэн дээд эртний үеийн хамгийн бүрэн бүтэн тэнгэр орчлонгийн онолын тайлбар” болох бөгөөд тухайн нутгийн үнэн бодитой тэнгэрийн үзэгдэлтэй “бүрэн нийцсэн” “хэрэглээний тагз” болно.
Дүн Жиэ, Жү Чэнжиэ “Пирамид хэлбэрийн барилга нь дохиур долоон одтой тэнгэрийн үзэгдэл лугаа холбоотой гэж үздэг нь “Хуншаний соёлын өвөг дээдэс одон орны өндөр түвшинд ажиглалт хийх технологийг эзэмшсэн бөгөөд тэнгэрийн туйлын байршил болон дохиур долоон одны тойрог замыг нарийн тодорхойлж чаддаг байсан байна” гэв.
“Энэхүү нээлт нь Хань улсын үеийн сурвалж бичигт анх тэмдэглэгдсэн дохиур долоон одыг нэрлэсэн эртний үндэс баримтуудыг илрүүлээд зогсохгүй Хятадын хүмүүс одон орны оновчтой ажиглалт хийж байсан түүхийг 5500 жилийн тэртээ Английн аварга чулуун жагсаалаас өмнө хүртэл ахиулсан”.
Ухаалаг Хятадын үндэстнүүдийн дээдэс өдрөөс өдөрт ажиглаж, эгэл жирийн байгалийн зүй тогтлыг илрүүлж, өөрийн танин мэдэхүйгээ дүгнэж, түүх цадигийг бий болгосон байна. “Дөрвөн цаг, найман орон, хорин дөрвөн улирал, далан хоёр хэм” эдгээр цаг тоолол зурхайн дотор Хятадын хүмүүс байгалийг таньж мэдэх, байгальтай зохицох оюун ухаан харагдаж, хүмүүс эдгээр цаг тооллын дэг журмыг дагаж, эх байгальтай зохицон амьдардаг байна.
“Байгаль дэлхийг ажиглах, байгаль дэлхийтэй зохицох” гэдэг ойлголт цаг орон зайг алгасан туулж, үеэс үед уламжлагдаж, өнөөдөр болоход шинийг бүтээх, зохицуулах, ногоон, нээлттэй, хамтдаа эдлэх шинэ хөгжлийн ойлголттой уялдуулж, Хятадын ард түмнийг дагуулан сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллийг тасралтгүй бодит байдал болгон биелүүлж байна.
