“Газар газрын зан, гүзээ гүзээний булан” гэдэг монгол ардын зүйр цэцэн үг нь газар нутаг, үндэстэн ястан бүрийн уламжлалт ёс заншил өөр өөр байдаг гэсэн утга учиртай. Жил цагаан сарын хувьд ч мөн улс үндэстнүүд өөр өөрсдийн уламжлал ёсоор баяр ёслолоо тэмдэглэдэг.

Хятадын уламжлалд “Долоонд гарахгүй, найманд буцахгүй” гэсэн хэлц үг байдаг бол ихэнх хүмүүс үүнийг нь “Цагаан сарын шинийн долоонд гэрээсээ гарахгүй, шинийн найманд гэртээ буцахгүй” ёстой юм байна гэж ойлгодог ба шинийн долоонд аль болох гарахгүй байхыг хичээдэг. Тэр ч байтугай зарим хүмүүс сар бүрийн 7, 17, 27-ны өдрүүдэд гарах, хол замд явахыг цээрлэдэг байна. Харин эрдэмтэн судлаачид сүүлийн үед энэхүү ойлголт буруу болохыг тайлбарлаад байгаа юм.
“Долоонд гарахгүй, найманд буцахгүй” гэдэг нь үнэндээ “Долоон зүйлийг хийгээгүй бол хол явахгүй, найман ёсыг зөрчсөн бол гэртээ буцахгүй” гэсэн утга учиртай үг аж. Тодруулбал:
“Долоон зүйл” гэдэг нь түлээ /чай/, амуу /ми/, тос /ю/, давс /янь/, жян /жян ю/, цуу /цү/, цай /ча/
Хятадын уламжлалт ёсонд бүсгүйчүүд гэрээс гардаггүй ёстой байв. “Гадагшаа гарах”-ын хувьд ихэнх тохиолдолд гэрийн эзэн, өрх толгойлогч нь явдаг ёстой. Тийм ч учраас гарахын өмнө гэр зуурын бүх ажлуудаа зохицуулж дуусаад сая гадагш явах шаардлага гардаг байна.
“Найман ёс” гэдэг нь ачлал /шяо/, хүндлэл /ти/, шударга /жүн/, итгэл /шинь/, ёс /ли/, журам /и/, цэгц /лянь/, гутамшиг /чы/
Хятадын уламжлалд эдгээр ёс зарчмын аль нэгийг нь зөрчсөн байвал гэртээ харих нүүргүй болж, эцэг эх, өвгөд хөгшиддөө золгохыг цээрлэдэг байна.
