Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг ядуурлаас ангижруулах ажлыг тэргүүн чухал улс төрийн үүрэг, ард иргэдийн амьжиргааны төсөл болгож, ядуурлыг бууруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, 2014 оноос хойш Шилийнгол аймгийн бүх төрлийн эдийн засгийн чанартай ядуурлыг бууруулахад 4.9 тэрбум гаруй юанийг зарцуулж, ядуурал үүсэх норм 7.12 хувь байсан бол 2019 онд 0.03 хувь болгон бууруулж, аймгийн 228 ядуу хүнд баг тосгон, улсын зэрэглэлийн ядуу хүнд 3 хошуу, орны зэрэглэлийн ядуу хүнд 5 хошуу шянь ядуурлаас ангижрав. Ядуу хүндрэлтэй газар орны ус, цахилгаан, зам харилцаа, мэдээлэл холбоо, орон сууц зэрэг суурь төхөөрөмжийн нөхцөл сайжирч, боловсрол, эм эмнэлэг эрүүл мэнд, соёл зэрэг олон нийтийн үйлчилгээний чадавхыг дээшлүүлж, мал аж ахуй тариалах орны ядуу хоосон байдлыг өөрчилж, ядуурлаас ангижруулах бодлого шийдвэрлэх чанартай амжилт олжээ.
Эрхэмт бол Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Завилах багийн малчин. 42.3 га нутаг бэлчээрт ам бүл гурвуул амьдардаг. Тэрээр хэрэх өвчин тусаж хүнд хөдөлмөр хийх аргагүй болж, гэр зуурын хүнд ажлыг эхнэр нь хийнэ. 2014 онд амьдрал хүнд өрхөөр данслуулжээ.
2016 онд Эрхэмтийнх нүүлгэн шилжүүлэх төрийн бодлогоор тохилог сайхан орон сууцтай болж, гэрийнхнийх нь эмнэлгийн даатгал, ахмадын даатгал ба хүнд өвчний даатгалыг засгийн газраас дэмжиж, хүү нь суурингийн үндэстний бага сургуульд суралцах болжээ. Боловсрол, эм эмнэлэг, орон сууцны асуудлыг нь шийдсэний дараа холбогдох салбараас 50 мянган гаруй юанийн бизнесийн зээл болон нөхвөр мөнгө хүсэж, цагаан идээний бизнес эрхлүүлснээр тухайн жилдээ нэг хүн дунджаар 4150 юанийн цэвэр орлоготой болон ядуурлаас ангижирчээ. “Одоо бид өдөрт 500 гаруй жин /1 жин= 500 гр/ сүү боловсруулж, хурууд, зөөхий, шар тос, түд зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийн борлуулж байна” гэж танилцууллаа.
Ядуурлаас ангижруулах бодлогын явцад Шилийнгол аймаг асуудлаар удирдамж болгох ба зорилтоор удирдамж болгохыг баримталж, “хоёрт зовохгүй гурвыг батлах” дээр анхаарлаа төвлөрүүлэн, амьдрал хүнд өрхийн үр хүүхдийн албан журмын сургалтад хамруулж сургуулиас завсардсан хүүхэдгүй байхыг биелүүлж, аймгийн ядуу хүндрэлтэй газар орны 49 албан журмын сурган хүмүүжлийн сургууль, 14 хөдөө тосгон мал аж ахуйн орны сургууль, сургалтын хоёр цэгийн сургууль эрхлэх нөхцөлийг стандартад хүргэжээ. Эм эмнэлгийн талд “гурван нэг бүлэг”, хүнд өвчтөнийг авран эмчлэх зэрэг үндсэн төрийн бодлогын суурин дээр ядуу хүнд газар орны гол халдварт өвчин ба орон нутгийн өвчнөөс сэргийлэх, эх нялхсын эрүүл мэндийг ахиулах, үндсэн шатны эм эмнэлэг эрүүл мэндийн байгууламжийн чадавхыг дээшлүүлэх зэрэг ажиллагааг хэрэгжүүлж, нийт 13 мянга гаруй хүнд ашиг хүртээж, архаг хууч өвчтэй иргэнд гэрээ хийж үйлчилгээ үзүүлэхийг биелүүлжээ. Орон сууц ба ус ундны аюулгүй байдлын талд 3521 өрхийн нурах аюултай байр байшинг шинэчлэн засаж, аймгийн дөрвөн төрлийн амьдрал хүнд гол гол өрхийн нурах аюултай байр байшинг шинэчлэн засаж, амьдрал хүнд 4000 гаруй өрхийн 12 мянган иргэний ус ундны аюулгүй байдлыг шийджээ.
Шилийнгол аймаг аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулахыг голлон орчин үеийн мал аж ахуй, цахим худалдаа, соёл аялал жуулчлал, цэвэр энерги зэрэг аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн, амьдрал хүнд өрхийг аж үйлдвэрлэлд идэвхтэй оролцуулж, 80 хувиас дээших амьдрал хүнд хүн амыг аж үйлдвэрлэлийн хөгжлөөс тогтвортой ашиг хүртээх болгожээ. Мал аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулахтай уялдуулж, “хонийг цөөлж үхрийг нэмэгдүүлэх”, үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төмс, эмийн ургамлын тариаланг хөгжүүлэн, аж ахуй ба малчин тариачны ашиг тусын холбоот тогтцыг төгөлдөржүүлэн, аж үйлдвэрлэлийн хөгжлөөр амьдрал хүнд өрхийн орлогыг дэмжив. Цахим худалдааг хөдөө тосгонд оруулах жишээ үзүүлэх ажлыг ахиулж, нэртэй брэндийг үүсгэн байгуулахаар дамжуулан ядуу хүнд газар орны мал тариалангийн ашиг шимийн бүтээгдэхүүний борлуулалтын замыг өргөтгөжээ. 2016 оноос хойш Шилийнгол аймгийн ядуу хүндрэлтэй 8 хошуу шяньд улсын нийтийн асрамжийн ой шугуйн нөхвөр мөнгө болох 700 сая юань, өөртөө засах орны нийтийн асрамжийн ой шугуйн нөхвөр мөнгө болох 3 сая юанийг тус тус тарааж, байгаль орчны хамгаалагч зэрэг нийтийн асрамжийн ажлын байраар 4400 иргэнд ажил олгожээ.
Ядуурлаас ангижруулах үр дүнгээ бататгахын тулд Шилийнгол аймаг хянах урьдчилан сэрэмжлүүлэх, хөдлөнгүйгээр туслан дэмжих тогтолцоог байгуулан, нэгэнт ядуурлаас ангижирсан 39.8 мянган иргэнд туслах төрийн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ядуурлаас ангижирсан байдал тогтвортой бус өрхийг үргэлжлэн хянаж, дэмжин туслах хариуцлага, төрийн бодлого, хяналт удирдлагыг баталж, дахин ядуурах болон ядуу өрх гарахаас сэргийлжээ. Үүний зэрэгцээ Шилийнгол аймгаас итгэмжит зээл олгох, нийтийн асрамжийн ажлын байраар хангах, мэргэжлийн боловсрол хүртээх, аж ахуй ба хоршоонд оролцуулан орлого үүдэх, амьдралын наад захын баталгаанд оруулах зэрэг 10 төрлийн дэмжин туслах арга хэмжээгээр дамжуулан ядуурлаас ангижирсан байдал тогтвортой бус өрхийн чинээлэг амьдралаа цогцлохыг хүчтэй дэмжиж байна.
