solongonews
Төрийн дэмжлэг, төрсөн биеийнхээ зүтгэлээр ядуурлаас ангижирсан Алмаазынх
2020-08-30 21:20
Төрийн дэмжлэг, төрсөн биеийнхээ зүтгэлээр ядуурлаас ангижирсан Алмаазынх

ӨМӨЗО-ы хуучны Жирэм аймаг буюу одоогийн Тунляо хотын Зарууд хошууны Ар хөндлөн суурингийн Хойт салаа багийн Алмаазынд Хятадын төвийн хэвлэл мэдээллийн багийн сэтгүүлчид очиж сурвалжиллаа. 2016 оны үед Алмаазынх гэдэг айл багийнхаа ядуу буурай өрхийн бүртгэлд байв. Алмааз багадаа ааваас өнчирч зүрхний архаг өвчтэй ээжийгээ олон жил эмчлүүлжээ. Харин түүний охин дүү нь сургуульд сурч байгаа юм. Тэдний өрхийн орлого нь Алмаазын ажил хийж олдог багахан мөнгө. Алмааз гэр бүлийн амьдралаа өөд нь татахын тулд ямар нэг мэргэжил эзэмшиж, түүнийгээ түшиглэн ажиллаж орлоготой болохыг хүссээр иржээ. Тиймээс алт мөнгөний ихээхэн туршлагатай дарханд шавь орж хоёр жил гаруй хичээн сурсны дүнд бие даан бүтээл хийж чаддаг болжээ. Өөрөө бие дааж бүтээл хийж олсон орлогоо ээжийнхээ эмчилгээ болон охин дүүгийнхээ хичээл сурлагад зарцуулдаг. 2016 оноос Ар хөндлөн суурин ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлж өрхийн амьдрал, одоогийн нөхцөл байдлыг нь үндэслэн зайлшгүй дэмжлэг тусламж хэрэгтэй ядуу буурай айл өрхүүдийг тогтоожээ. Энэ удаад Алмааз өөрийн бодит байдлаа холбогдох байгууллагад мэдээлснээр тэднийхийг амьдрал хүнд ядуу өрхөөр бүртгэсэн ба тэр жилийнхээ 11-р сард ядуурлыг бууруулах төслийнхөн дөрвөн бод мал өгчээ. Дараа жил нь Алмааз хошууны санхүүгийн байгууллагад хандаж 25000 юанийн хөнгөлөлттэй зээл авчээ. Тус зээл болон мөнгөний дарханы орлогоо нийлүүлэн 5 үнээ худалдаж авав. Түүний өөрийнх нь хичээл зүтгэлээр амьдрал нь өдрөөс өдөрт дээшилсээр байна. 2017 оны сүүлээр хуримаа хийсэн бөгөөд тэднийх амь бүл дөрөв болжээ. 2018 оны 06-р сард эхнэрийн хамт Ар хөндлөндөө үчин, гоо сайхны газар ажиллуулж эхлэв. Ажил бүрийг зоригтой туршиж, хичээн зүтгэсэний дүнд Алмааазынх 2019 оны байдлаар 30 толгой бод малтай, хувийн машинтай болжээ. 2019 онд тэдний гэр бүлийн таван хүний дундаж орлого 18560 юаньд хүрэв. 

Нам засгаас авч буй ядуурлыг бууруулах төслийг зөв сайн зарцуулан өөрийн амьдралаа өөд нь татаж чадсан нэгэн тод жишээ бол Алмаазынх юм. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл