
Үүнд: Импортын хэмжээ нь 5,31 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,6 хувиар өссөн бол экспортын хэмжээ 2,59 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 46,3 хувиар нэмэгдсэн байна. Улсын дотоодын үйлдвэрлэлийн салбарын цар хүрээ үргэлжлэн тэлж, Монгол Улсаас импортлох эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн ба өнгөрсөн оноос дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ огцом өссөнөөр Эрээн боомтоор зэс, төмрийн хүдэр, цайрын хүдэр импортлох хэмжээг нэмэгдүүлэн, улмаар импортын ерөнхий хэмжээ өссөн байна. Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг сайжирч, эрэлт хэрэгцээ нэмэгдэн, хэрэглээний түвшин дээшилснээр ган, ачаа тээврийн хэрэгслийн экспортыг өсгөсөн байна.
'
Оны эхний хагаст Эрээн боомтоор ОХУ-тай хийсэн импорт, экспортын хэмжээ 3,81 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар өссөн бөгөөд энэхүү хугацаан дахь Эрээн боомтын гадаад худалдааны ерөнхий хэмжээний 32,5 хувийг эзэлсэн байна. Үүнд: Импортын хэмжээ нь 3,42 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27,3 хувиар өссөн бол экспортын хэмжээ 390 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31,5 хувиар нэмэгдсэн байна. ОХУ-аас целлюлоз, рапс, бор цаас зэрэг бараа бүтээгдэхүүн импортлох хэмжээ илэрхий нэмэгдэн, Орос хоорондын импорт, экспортын хэмжээ ерөнхийдөө нэмэгдэх хандлагатай байна.
