Синхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 12-р сарын 26-ны өдөр Хятад, Италийн харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хамтдаа бүтээсэн баримтат кино “Хагас зууны харилцан итгэлцэл “Хятад, Итали”-хоёр орны хооронд харилцаа тогтоосны 50 жилийн ой”-д зориулан цахимаар ярьсан байна.
Тэрээр:
- Хятад, Италийн харилцаа хагас зууны туршид олон улсын өөрчлөлт хувиралтыг давж, харилцан хүндэтгэж харилцан итгэлцэн, хамтдаа ашиг хүртэж, харилцан туслалцсан стратегийн түншлэлийн харилцааг бий болгосон. Хоёр орон харилцан хүндэтгэсэн зарчмын дагуу харилцан ашигтай хамтран ажиллах харилцааг тогтоож, бие биеэ үнэлэх, харилцан суралцах хамтын хөгжил цэцэглэлийн соёлын үнэ өртгийг баримталж, эв нэгдэлтэй хамтын ажиллагааг өрнүүлэн, хамтдаа хөгжиж, ирэх 50 жилд Хятад, Италийн хөгжлийг улам их сайжруулахад бэлэн байна гэж илэрхийллээ.
