solongonews
Шинэ аянд шинжлэх ухаан, технологийн өндөр түвшинд хүрэхээр чармайна
2022-10-26 17:06
Шинэ аянд шинжлэх ухаан, технологийн өндөр түвшинд хүрэхээр чармайна.

  Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн шинжлэх ухаан, технологийн ажилтны төлөөлөгчид ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэх тухай хурлыг 10-р сарын 25-нд  хийлээ. Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, Жилиний Их Сургуулийн Химийн Сургуулийн профессор, Жилиний Шинжлэх Ухаан Технологийн Нийгэмлэгийн дарга, Хятадын Коммунист Намын ХХ их хурлын төлөөлөгч Юй Жихун хэлэхдээ " Шинэ аянд шинжлэх ухаан, технологийн ажилтнууд бид Хятадын Коммунист Намын ХХ их хурлын үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлэх ёстой. Намын Төв Хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхэд санаа бодол, үйл ажиллагаагаа үр дүнтэй нэгтгэж, хүчин чармайлтаа төвлөрүүлэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал, өөрийгөө сайжруулахад анхаарч ажиллана. Үүний дагуу өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлын гүн, өргөн, зузааныг тасралтгүй сайжруулах шаардлагатай байна” гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл