Нээлтийн үеэр Улаанбаатар хотын залуучуудын ахлагч Б.Мишигдорж үг хэлэхдээ энэхүү арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой болохыг онцлоод залуус харилцан ойлголцож, харилцан суралцсанаар хотуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, төрөл бүрийн салбарын хамтын ажиллагааг ахиулах боломжтой юм гэлээ. Мөн үеэр орон орны залуусын төлөөлөл соёл уламжлалаа харуулсан гайхалтай хөтөлбөрүүдийг толилуулсан юм.
Энэ сарын 02-ноос 08-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймаг, Оросын Улаан-Үд, Японы Оказаки, БНСУ-ын Сөүл зэрэг хотын нийт 49 төлөөлөгч Хөххотноо цугларч, залуусын найрсаг солилцоог бэхжүүлэх замаар Хөххотыг илүү нээлттэй харуулж, олон улсын чанартай хотын дүр төрхийг бий болгох зорилготой юм.
