solongonews
Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга орон болжээ
2016-04-02 19:09
Хятад улс 1-нээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын дарга орны үүргийг гүйцэтгэж эхэллээ.

 

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И хэлэхдээ, Аюулгүйн зөвлөл 4-р сард Сири, Йемен зэрэг халуун цэгийн асуудлыг хянан хэлэлцэж, гурван удаа ил шүүмжлэл тавина гэжээ.

Лю Же-И мөн өдөр Аюулгүйн зөвлөлийн зөвшилцлийг даргалан хуралдуулж 4-р сарын ажлын төлөвлөгөөг баталжээ. Үүний дарааг тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бус орнууд, гадаад дотоодын сэтгүүлчдэд 4-р сарын Аюулгүйн зөвлөлийн ажлын байдлыг танилцуулжээ.

Тэрээр: Аюулгүйн зөвлөл 4-р сард 30 удаа хуралдаж, Сири, Йемен, Ойрх Дорнод, Сомали зэрэг бүс нутгийн халуун цэгийн асуудлыг ярилцана. Үүнээс гадна, Палестин, Израйлийн асуудал, терроризмын эсрэг үйл хэрэг, Гвинейн тэнгисийн далайн дээрэм зэрэг асуудлаар гурван удаа ил шүүмжлэл тавина гэжээ.

 

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл