Эхний хоёр сарын байдлаар барааны импорт, экспорт 13.3 хувиар өсөв
2022-03-07 16:32
Эхний хоёр сарын байдлаар Хятад улсын барааны импорт, экспорт өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өссөн байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын 07-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл энэ оны эхний хоёр сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 6.2 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 3.47 их наяд юань болж, 13.6 хувиар, импорт 2.73 триллион юаньд хүрч, 12.9 хувиар нэмэгдэж, энэ онд гадаад худалдаа тогтвортой эхэлжээ.
Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
