Сычуань мужаас 3000 жилийн настай 280 грамм жинтэй алтан баг олдов
2021-03-23 20:54
Сычуань мужаас 3000 жилийн настай 280 грамм жинтэй алтан баг олдсон байна.
БНХАУ-ын Сычуань мужид археологичид 3000 жилийн настай алтан баг олжээ. 280 грамм жинтэй алтан баг 84 хувийн алтаар хийгдсэн байна. Энэ нь шинээр илрүүлээд буй зургаан тахилын газраас олдсон 500 гаруй эд зүйлсийн нэг юм.

Эдгээр олдвор МЭӨ 316 оноос өмнө Сычуаний сав газарт оршиж байсан эртний Шү улсын талаар илүү их мэдээлэл өгнө гэж эрдэмтэд найдаж байна.

Алтан багаас гадна археологичид хүрэл, алт, зааны яс, хаш болон ясаар хийсэн эд зүйл олсон байна. Зургаан тахилын газрын хувьд хамгийн том нь 19 кв.м хэмжээтэй гэнэ.

1920 оноос хойш эл газар Сань Шиндүй нэртэй археологийн газраас нийт 50 мянга гаруй эртний эд зүйлс олдоод байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх
