solongonews
Сы Чуань хоол: Үхрийн махыг зөлөөн галаар чанах
2014-11-21 15:09
Орц: Нимгэн хэрчсэн үхрийн мах 200 гр, хятад байцаа нэг ширхэг, хатаасан улаан чинжүү 10 гр, буурцагт жан 15 гр, хуажу хэдэн мөхлөг, тохирох хэмжээний сонгино, цагаан гаа, саримс зэрэг

Хийх арга:

Хөлдөөсөн үхрийн махыг гэсгээх, сонгино, цагаан гаа, саримс зэргээ хэрчиж бэлтгэх, буурцагт жангаа жижиглэж бутлах.
Хятад байцааг угаагаад буцламгай усанд болгож гаргаад саванд хийх.
Тогоогоо халаагаад тос хийж, дараа нь хуажу хийгээд зөлөөн галаар 2 минут шарах, хатаасан улаан чинжүү болон буурцагт жангаа хийж анхилуун үнэр гартал нь хуурах.
Саримс болон цагаан гааг тогоонд хийж хуураад анхилуун үнэр гарсны дараа дээр нь тохирох хэмжээний ус хийнэ.
Ус буцалсны дараа хэрчсэн үхрийн махаа хийж савхаар тараана.
Үхрийн махны өнгийг хувиртал нь чанаж, өнгөн тал дээр хөвж байгаа тосыг гаргаж аваад цутгаж хаяна.

Давсыг тохируулан хийж нэгэн жигд болгоод гарган авч, хятад байцаа хийсэн савандаа хийнэ.  

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл