
Шиншягийн Шүй Дүнгөү жуулчлалын бааз нь Ниншягийн Лин Ү хотын Линь Хэ суурингийн хилд байрладаг. Хятадын хамгийн анх илрүүлсэн хуучин чулуун зэвсгийн үеийн соёлын туурь. Энэ бааз нь “Хятадын эртний түүхийн археологийн дурсгалт газар”, “Хятад, Өрнөдахины соёлын солилцооны түүхийн гэрч” гэж үнэлэгджээ. Мөн Хятадын чухал болон түүхэн дурсгалт бодисын хамгаалалтын байгууллага ба Улсын 5А зэрэглэлийн жуулчлалын бааз, Улсын геопарк болно. Хятадын түүхэн дургалт бодисын хамгаалалтын 100 томоохон туурийн нэг нь бөгөөд “Хятадын соёл иргэншлийн хамгийн ач холбогдол бүхий археологийн илрүүлэлт”-ийн нэг нь болжээ. “Гадаадын иргэдийн хамгаас очих дуртай Хятадын 50 нутаг” мөнгөн медалийг хүртсэн байна.

80 гаруй жилийн турш зургаа удаагийн археологи судалгаагаар дамжин Шүй Дүнгөүгээс 30 мянга гаруй чулуун зэвсэг болон 67 эртний амьтны чулуужмал олдсон байна. Хоёр жил гаруйн бүтээн байгуулалтын дүнд Шүй Дүнгөү жуулчлалын бааз нь аялал жуулчлал, шинжлэх ухааны судалгаа, зугаалах газар, цэргийн явдлыг хайх зэргийг нэгтгэсэн жуулчлалын бааз болжээ. Шүй Дүнгөү туурийн музей, Ниншягийн урт цагаан хэрэмний музей нь 2009 онд ашиглалтад орсноор Шүй Дүнгөү үзмэрийн баазад шинэ үзэмж нэмсэн байна.
Шүй Дүнгөү жуулчлалын бааз нь Ниншягийн хамгийн өндөр соёлтой, хамгийн ирээдүйтэй, хамгийн сонирхолтой жуулчдын анхаарлыг татсан бааз болжээ.

