solongonews
26-ны өдрийн ”COVID-19”-ийн халдварын байдал
2020-02-27 09:52
26-ны өдрийн ”COVID-19”-ийн халдварын байдал

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл 02-р сарын 26-ны 00:00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн "COVID-19”-ийн халдвар авсан хүн 433 нэмэгдэж, 29 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 508 тохиолдлыг шинээр тодруулав.

Мөн өдөр 2750 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 12823 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 406 хасагдсан байна.

02-р сарын 26-ны 00:00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 43258 хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 32495 хүрч, нас барсан хүний тоо 2744 хүрчээ.

Мөн нийт халдвар авсан хүний тоо 78497 хүрч, халдвар авсан байж болзошгүй 2358 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 652174 хүний дотроос 71572 хүнд ажиглалт хийж байна.

Хүбэй мужид шинээр 409 өвчтөн нэмэгдэж, 2288 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 26 хүн нас баржээ.

Үүнээс гадна Хятадын Хонконг, Макао, Тайваньд 133 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 91, Макаод 10, Хятадын Тайваньд 32 хүн тус тус оношлогджээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл