solongonews
Да Жинмэнь хаалга
2018-06-16 19:25
Да Жинмэнь хаалга

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг Жанчхүү хотын урт цагаан хэрэмний дөрвөн том боомтын нэг болох Да Жинмэнь хаалгатай танилцсан байна. 

Да Жинмэнь хаалга нь Жанчхүү хотын умард хэсэгт байрлана. 1644 онд анх байгуулагдсанаас хойш одоог хүртэл 370 гаруй жилийн түүхийг өгүүлж байна. Тус хаалга нь Хятадын урт цагаан хэрэмний дөрвөн том боомтын нэг болно. Одоогоор хадгалагдаж байгаа урт цагаан хэрэм нь 1485 онд байгуулагдаж, нийт урт нь 450 км юм. Гэхдээ Жанчхүү хотын Чяо Ши дүүргийн хэмжээнд нийт 3700 метр урттай Цагаан хэрэм байрлаж байна. Энэхүү урт цагаан хэрмийг уулын дагуу байгуулж, тухайн газраас нь материал гарган барьсан байна. Тус хаалга нь эрт түүхэндээ цэрэг дайны чухал тэмцэх газар болж, Хятадын тухай үеийн нийслэл Бээжин хотын умард их хаалга, Хятадын дотор газар болон умардын үндэстний цөөнхийн газруудтай харилцах зам харилцааны уулзвар болж байжээ. Манж Чин гүрний үед тус газрын арилжаа худалдаа хөгжиж, “Хуурай замын худалдааны боомт”, “Арьсны хот” хэмээн нэрлэгдэж байжээ. Тухай үеийн Жанчхүүгээс Хүрээ хүрэх худалдааны зам нь яг эндээс эхэлж, Хятад, Монгол хоёр үндэстний ард түмний нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр талын арилжаа худалдааны хөгжлийг түлхүү ахиулах зэрэг талд маш сайн үүрэг гүйцэтгэж байжээ. 1909 онд Чин гүрний Засгийн газар Хятадын түүхэн дэх хамгийн анхны төмөр зам болох Бээжингээс Жанчхүү хүрэх төмөр замыг байгуулж нэвтрүүлсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл