Халуун аршаан нь Өвөр Монголын Улаанхад хотын Нин чөн шяний Аршаан сууринд байрладаг юм. Тэр нь Чөн дэ хотоос 150 км, Бээжингээс 380 км, Улаанхад хотоос 110км зайтай байдаг. Эндэх халуун аршааны дулаан нь 96℃ байж, төв хэсгийн аршаан нь 97℃ хүрдэг учир Хятадын хамгийн өндөр дулаантай халуун аршаан болсон байна.
Аршаанд F, Ra, Rn, хүхэрт устөрөгч S, Ga, MO, W, Li, Sr зэрэг 47 төрлийн химийн элемент агуулагддаг. Энэхүү аршааны ус нь болор тунгалаг, онцгой амтгүй, хүүрийн үнэртэй бөгөөд түүгээр нүүрээ угаавал арьсыг гөлгөр зөөлөн болгодог зэрэг онцлогтой эмд орох аршаан юм.
Аршаан сууринд 20 гаруй сувилалтын газар, амралтын газар болон зочид буудалтай байдаг. Сувиллын газарт аршаан угаалгын талбай, усан бассейн, массаж зэрэг бие чийрэгжүүлэх буюу сувилалт хийх талбайтай юм. Аршаан суурин нь Хятадын 500 гол бүтээн байгуулах суурингийн нэгээр сонгогдсон байна.
