Сийлбэрийн урлаг, уран зураг, тосон будгийн зургаараа дэлхийн хүмүүст танигдаж, эсгий туургатан нүүдэл соёлт монголчуудынхаа түүх соёлын үнэт зүйлээр өөрийн өвөрмөц өнгөө болгон гялалзаж яваа Бээжингийн “Уламжлал ” тосон будгийн хүрээлэнгийн дарга, Ар хорчин нутагтай залуу зураач Алсын 40 гаруй шинэ уран бүтээлээс бүрдсэн "Тал нутгийн сүр сүнс" нэртэй үзэсгэлэн гуравдугаар сарын 16-ны өдөр Бээжинд нээгдэв. Үзэсгэлэн 04-р сарын 01-ний өдрийг хүртэл Бээжин хотын 798 уран зургийн ордонд үргэлжилнэ. Сайхан мэдээ дуулгахад түүний үзэсгэлэнгийн зар сурталчилгаанд нийтэлсэн хоёр бүтээлийг Хонгконгийн Дин Ан Чэншинь группын удирдах зөвлөлийн дарга Шюнь Зэ-ү 20 сая юаний өндөр үнээр худалдан авсан байна.

Зураач Алс


20 сая юань хүрсэн хүлгүүд нь

Зураач Алс Шюнь Зэ-Үгийн хамт
