solongonews
Хятад-Африкийн хөлөг онгоц хөдлөв
2023-02-24 10:21
Хятад-Африкийн хөлөг онгоц хөдлөв

         190 гаруй барилгын машин ачсан "Танес Мөрөөдөл" хөлөг онгоц  2023 оны 02-р сарын 23-нд Шаньдүн боомтын Яньтай боомтоос Танзанийн Дар-эс-Салам боомт руу хөдөллөө. Он гарснаас хойш Яньтай боомт Хятад-Африкийн 12 хөлөг онгоцны аялал хийжээ. Хятад-Африкийн хөлөг онгоцоор нийт 200 гаруй мянган тонн "Хятадад үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүн Африкийн орнуудад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ихээхэн нэмэгдсэн байна. Яньтай боомт нь мөн Хятад улс Африк тивтэй хийсэн худалдааны хамгийн том боомт хэвээр байгаа бөгөөд "Бүс ба зам"-ын өндөр чанартай хөгжлийг ахиулах чухал боомт болсон юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл