solongonews
77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ
2024-05-15 11:56
77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ

    77 дахь удаагийн Каннын Олон улсын кино наадам өчигдөр, 14-ний орой Францын Канн хотод нээгдэв. Хятадын “Нэгэн цаг үе” буюу “Caught By The Tides” кино Канны олон улсын кино наадмын тэргүүн шагнал "Алтан далдуу модны навч" шагналд нэр дэвшиж байгаа юм.

Наадмын үндсэн номинацид 22 кино “Алтан далдуу модны навч" шагналд нэр дэвшээд байна. Америкийн нэрт найруулагч, 85 настай Фрэнсис Форд Коппола "Метрополис" киногоороо "Алтан далдуу модны навч" цомын төлөө гурав дахиа өрсөлдөж байгаа юм байна. Шүүгчдийн тэргүүн нь Америкийн жүжигчин, найруулагч, хатагтай Грета Гервиг ажиллах юм. Тэрээр Японы кино найруулагч Хироказу Коре-эда нарын найман шүүгчийн хамт "Алтан далдуу модны навч" шагналын эзнийг тодруулах юм.

Францын Каннын Олон улсын кино наадам бол Германы Берлиний олон улсын кино наадам, Италийн Венецийн олон улсын кино наадамтай хамт Европын гурван том кино наадамд ордог юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл