solongonews
Цахилгаан хөдөлгүүрт авто машин Хятадын зах зээлийг эзэлж байна
2016-04-29 11:16
Цахилгаан хөдөлгүүрт авто машин Хятадын зах зээлийг эзэлж байна.

Хятад улс нь дэлхийн авто машины хамгийн том зах зээл болж буйн хувьд одоогийн байдлаар зах зээлийн эрэлт хэрэгцээ нь удаашрах, төрөл зүйл нь өөрчлөгдөх зэрэг асуудал тулгараад байна. Тухайлбал, цахилгаан хөдөлгүүрт авто машин болон спортын төрлийн авто машины зах зээл их байна.

Хоёр жилд нэг удаа долоо хоногийн хугацаатай зохион байгуулагддаг Бээжингийн олон улсын авто машины үзэсгэлэн худалдааны үеэр олон улсын авто машин үйлдвэрлэгчид зах даран оролцож, Хятадын зах зээлийн давуу талыг ашиглахаар өрсөлдөж байгаа нь илт харагдаж байгаа юм. Эрэлт хэрэгцээтэй байдаг авто брэндийн хувьд цахилгаан хөдөлгүүрт машин нь гол салбар төрөл зүйл болсоор байна. Энэхүү авто машин нь зах зээлийн нэг жижигхэн хэсгийг эзлэх боловч “Шинэ эрчим хүчний авто машин”-ны борлуулалт нь Бээжингийн нэгэн стратегийн алсын хараа болно. McKinsey-ийн судалгаанд харуулснаар засгийн газрын бодлого зохицуулалтын дэмжлэг дор цахилгаан хөдөлгүүрт авто машины зах зээл нээгдэж байна.

Хятадын том хотууд цахилгаан хөдөлгүүрт авто машинд маш хялбар дугаар олгож байна. Мөн SUV авто машины зах зээл ч адилхан байгаа бөгөөд гадаадын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн цахилгаан хөдөлгүүрт авто машины салбарт тухай орон нутгийн брэндийн өрсөлдөөн үүсээд байна.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл