Олгуя Эвенк үндэстний шянийн шинэ дүр төрх
2017-07-17 16:28
41 настай Бү дүншя бол ӨМӨЗО-ны Гэгээнгол хотын Олгуя Эвенк үндэстний шяний уугуул иргэн. Балчир багаасаа аавыгаа даган ан хийж, ээждээ тус болж Цаа буга тэжээж амьдардаг байв.

2003 онд Олгуя Эвенк үндэстний шяний анчид уулан дахь балар ойгоос Гэгээнгол хотын баруун дүүрэгт нүүж суурьшин амьдрах болсон юм. Бү Дүншя анчдын шинэ бууцанд нүүж ороод Цаа буга тэжээхийн зэрэгцээ гэр бүлийн аялал жуулчлал эрхэлжээ. Сүүлийн жилүүдэд тухайн орны засаг захиргааны дэмжлэгээр Бү Дүншя зэрэг Олгуя Эвенк үндэстний шяний анчид Цаа буга тэжээж гэр бүлийн аялал жуулчлал эрхлэн үндэстний гар урлал зэргийг хөгжүүлснээр орлого нь тогтвортой нэмэгдэж орчин үеийн амьдралд аажмаар уусан дассан байна.
Эвенк гэдэг нь ойн иргэн гэсэн утгатай. Олгуя гэх Эвенк үндэстний шянь нь“ Хятадын хамгийн сүүлчийн ан агналын аймаг” гэсэн нэрийдэлтэй.







Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
